Чингэлтэй дүүргийн 1-19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн
хамгаалалтын барилга байгууламж, ус цуглардаг гуу жалга, зам доогуурх ус
нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдал, хуримтлагдсан цас мөсийг
цэвэрлэх ажлыг өчигдөр, өнөөдөр зохион байгуулсан юм.

Чингэлтэй дүүргийн 1-19-р хорооны нутаг дэвсгэрт байрлах үерийн хамгаалалтын барилга байгууламж, ус цуглардаг гуу жалга, зам доогуурх ус нэвтрүүлэх хоолойн ахуйн гаралтай хог хаягдал, хуримтлагдсан цас мөсийг цэвэрлэх ажлыг өчигдөр, өнөөдөр зохион байгуулсан юм. Уг цэвэрлэгээний ажилд Шуурхай командын 75 албан хаагч, 1-19-р хорооны томилгоот бүрэлдэхүүн, байгууллага, иргэд оролцжээ. Эл цэвэрлэгээнд дүүргийн Онцгой байдлын хэлтсээс гэрэл холбооны автомашин, авто механик шат, пургон автомашин болон нийт 8 авто машинтай 1135 хүний бүрэлдэхүүнтэй ажиллажээ.
Сэтгэгдэл (1)