Өнөөдөр нийслэл хотын хэмжээнд зохион байгуулсан их цэвэрлэгээгээр 300 орчим машин буюу 1000 орчим тонн хог цэвэрлэж, хогийн цэгт тээвэрлэн хүргэжээ.Их цэвэрлэгээнд НЗДТГ-ын хэрэгжүүлэгч 47 агентлагын 2700 орчин албан хаагч хуваарийн дагуу оноогдсон зам талбайг цэвэрлэв. Мөн нийслэлийн хэмжээнд 4980 аж ахуй нэгжийн 25300 иргэд өөрсдийн ажлын байрны орчим хогыг цэвэрлэжээ. Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурал 4 сарын 26-29-ний өдөр зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлийн гаргасан захирамжийн дагуу өнөөдөр бүх нийтийн их цэвэрлэгээг хийсэн юм.



















































