Энэ онд 40 гаруй сая малд халдваргүйжүүлэх вакцин хийнэ

Малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор вакцинжуулалт хийхээр товложээ. Энэ онд малын вакцинжуулалтад улсын төсвөөс 5 тэрбум төгрөгийг төсөвлөөд байгаа юм. Тус вакцинжуулалтын хүрээнд аймаг тус бүрт бруцеллёз, галзуу өвчнөөс урьдчилан сэргийлэх вакциныг хүргүүлэхээр болжээ.
Сонгины биокомбинатад тавдугаар сарын 1 хүртэл вакциныг үйлдвэрлэж дуусах бөгөөд 6 сарын 1 гэхэд аймгуудад хүргэгдэх юм байна. Энэ жил ойролцоогоор 40 сая малд хийхээр төлөвлөөд байгаа тус вакцинжуулалт нь 9-р сарын нэгнээс өмнө буюу эх мал хээлтэхээс өмнө хийгдэж дуусахаар төлөвлөгджээ.