
Өнөөдөр Төрийн ордонд 10.00 цагаас УИХ дахь Ардчилсан нам, МАН-ын бүлгийн хуралдаан мөн “МАХН-МҮАН”-ын Шударга ёс эвслийн бүлгийн хуралдаан болно. Мөн байнгын хороодын ажлын хэсэг хуралдах аж.
MN мэдээллийн төвд:
11.00 цагаас Хөдөлмөрийн судалгааны институтээс “Хөдөлмөрийн салбарын бодлого хамтын ажиллагаа” сэдэвт форум болохтой холбогдуулж хэвлэлийн бага хуралтай.
11.30 цагаас Монголын даамын холбооны дэд ерөнхийлөгч Р.Бат-Эрдэнэ МҮОХ-ны асуудлаар байр сууриа илэрхийлнэ.
13.00 цагаас “MTV video music avards”-ийн шагналт Английн амьд хөгжмийн “Is Tropical” хамтлаг Монголд ирэх гэж буйтай холбогдуулж сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ.