“Далан давхар”-ын оршуулгын дунд 110 кв-ын чадалтай цахилгаан станц
барьж байгаа юм байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн VII, X, XII
хорооны нутаг дэвсэрт 137 га газрыг эзлэн оршдог энэхүү шарилын газарт
ийн барилга баригдаж хэдийнэ эхэлжээ.

“Далан давхар”-ын оршуулгын дунд 110 кв-ын чадалтай цахилгаан станц барьж байгаа юм байна. Нийслэлийн Чингэлтэй дүүргийн VII, X, XII хорооны нутаг дэвсэрт 137 га газрыг эзлэн оршдог энэхүү шарилын газарт ийн барилга баригдаж хэдийнэ эхэлжээ. Барилгын суурийг тавихдаа тэнд нь байсан булшуудыг трактороор түрж цэвэрлэсэн гэнэ. Өнгөрсөн жил барилгын ажлыг эхлүүлсэн бөгөөд одоогоор хоёр давхар хүрэн байшингийн суурь тавигдсан байгаа аж. Мөн эх сурвалжийн мэдээлж буйгаар ойр орчмын айлуудыг нүүхийг шаардаагүй байгаа юм байна.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (1)