Эрүүл мэндийн яамны харьяа 15 эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчийг
сольж, жинхэнэ даргыг томилох сонгон шалгаруулалт өнгөрсөн баасан гарагт
болжээ.

Эрүүл мэндийн яамны харьяа 15 эмнэлгийн даргын түр орлон гүйцэтгэгчийг сольж, жинхэнэ даргыг томилох сонгон шалгаруулалт өнгөрсөн баасан гарагт болжээ. Одоогоор сонгон шалгаруулалтын дүн эцэслэн гараагүй байгаа ба урьдчилсан дүнгээр 10 эмнэлэгийн даргад өрсөлдсөн хүмүүс шалгуурт тэнцсэн байна. Үлдсэн таван эмнэлэгийн даргад өрсөлдсөн хүмүүс шалгалтанд бүдэрсэн аж. Тодруулбал, Хавдар судлалын үндэсний төв, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Хүүхдийн төв сувилал, Цус сэлбэлт судлалын үндэсний төв зэрэг таван эмнэлгийн дарга нарын сонгох шалгаруулалтыг дахин зарлахаар болжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)