Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хурал манай улсад зохион байгуулагдана. Тиймээс ч энэхүү бага хурлыг угтан нийслэлд олон ажлууд хийгдэж байгаа. Мөн замын хөдөлгөөнийг зохицуулах шийдвэрийг ч гарсан.Тодруулбал, энэ сарын 26-наас эхлэн нийслэлд зорчиж буй автомашинууд дугаарын хязгаарлалтад орно. Иргэдийн авто машины улсын дугаарын сүүлийн орон нь тэгш бол 26, 28-ны өдөр, сүүлийн орон нь сондгой бол 27, 29-ний өдрүүдэд өглөөний 07.00-21.00 цагийн хооронд тогтоосон хязгаарлалтын бүсэд замын хөдөлгөөнд оролцохгүй юм. Түүнчлэн бага хурал болж буй дөрвөн өдөр Цахилгаан тээвэр компанийн троллейбусны одоо явж байгаа чиглэлийг өөрчлөлгүй үнэ төлбөргүй явуулах шийдвэрийг гаргажээ.24tsag.mn




















































