Өнгөрсөн амралтын өдрүүдэд болсон их цэвэрлэгээнд нийт 7531 байгууллага, аж ахуйн нэгжийн 54401 хүн идэвхитэй оролцож, нийслэлийн долоон дүүргийн нийтийн эзэмшлийн 116 гудамж, зам талбайд түүвэр цэвэрлэгээ, мөн гэр хорооллын гудамж, гуу жалганд үүссэн 321 үүсмэл хогийн цэгийг цэвэрлэж, нийт 1.067.245 м2 талбайн 2118.4 тн хог хаягдлыг 429 удаагийн рейсээр ачиж тээвэрлэн хогийн төвлөрсөн цэгт хүргэжээ.Харин дүүргүүдийн мэргэжлийн хяналтын хэлтсээс гаднах орчныхоо цэвэрлэгээг зохион байгуулаагүй болон хангалтгүй зохион байгуулсан 1764 аж ахуйн нэгж байгууллагуудад сануулга өгч нөхөн цэвэрлүүлэх мэдэгдэх хуудас олгож зургаан байгууллагад торгуулийн арга хэмжээ авсан байна. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн "Бөмбөгөр" худалдааны төв, Хан Уул дүүргийн ХААИС, Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны "Байгаль наран" өрхийн эмнэлэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Миний дөт" дэлгүүрийн "Шинэ" гуанз, Ахуйн үйлчилгээний төв, Чингэс СООСЭ ДС, "Гэгээн манал" эмнэлэг, "Мандал" худалдааны төв, 21 худалдааны төв, шатахуун түгээх станцууд, холбооны 37-р салбар, "Дулаан хан" ХХК, "Мон сүү" ХХК, "Өнөр" 24 СӨХ, Баянзүрх дүүрэгт "Хас" банк, "Хадгаламж" банк, Орос 14-р сургуулиуд оролцоогүй байна.
Д.Ундрах /24tsag.mn/





















































Сэтгэгдэл (1)