УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хорих ангид ял эдэлж байсан эмэгтэйчүүдийг өнөөдөр хүлээн авч уулзаж байна.

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ хорих ангид ял эдэлж байсан эмэгтэйчүүдийг өнөөдөр хүлээн авч уулзаж байна. Түүнтэй уулзсан эмэгтэйчүүд ял эдэлж байсан тул нийгэмд хавчлага дарамт их, ажил хөдөлмөр хийх боломж олддоггүй тухай ярьж байна. Тэд “Бид гэмт хэрэг хийгээгүй гэж өөрсдийгөө хэлэхгүй. Үйлдсэн нь үнэн. Тухайн цаг үеийн хуулийн дагуу зохих ялаа эдлээд гарсан. Тиймээс одоо нийгэмд бусад иргэд, нийгмийн гишүүдийн адил эрх тэгш үйлчилгээг төрөөс шаардах эрхтэй” хэмээн ярив. Ийн З.Баянсэлэнгэ гишүүн ял эдэлж байсан эмэгтэйчүүдийн дотно яриаг өрнүүлж байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (5)