78
Дорнод аймгийн Хэрлэн сумын III багийн нутагт өнгөрсөн амралтын өдөр үхсэн шувуу илэрсэн бөгөөд мэргэжлийн хяналтынхан томуугаар үхсэн байж болзошгүй гэж таамаглаж байгаа тухай бид мэдээлсэн. Тодруулбал, тус сумын цагдаагийн постын орчимд үхсэн шувуу байна гэсэн мэдээлэл аймгийн цагдаагийн газар ирсэн бөгөөд мэргэжлийн хяналтынхан газар дээр нь шуурхай ажиллаж шувуунаас дээж авч, устгалд оруулсан. Тэгвэл үхсэн шувууны цуснаас дээж авч, түргэн тестээр урьдчилсан оношлогоо хийсэн бөгөөд оношлогоогоор томуу өвчин биш болох нь тодорхой болжээ. Одоогоор шинжилгээний эцсийн хариу гараагүй бөгөөд үхсэн шувууг шатаан булж ойр орчмын газрыг ариутгаад байгаа юм байна.

24tsag.mn