Энэ долоо хоногт ХӨСҮТ-д халдварт өвчний хам шинж, сэжигтэй нийт 284
тохиолдол мэдээлэгдсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 154
тохиолдлоор нэмэгджээ.

Энэ долоо хоногт ХӨСҮТ-д халдварт өвчний хам шинж, сэжигтэй нийт 284 тохиолдол мэдээлэгдсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 154 тохиолдлоор нэмэгджээ. Үүнд цочмог халууралт, тууралт 17, цочмог халууралт, цэврүүт тууралт 189, цочмог шарлалт 54, цочмог усархаг суулгалт нэг, цочмог цусархаг суулгалт 12, хоолны хордлогот халдвар найм, эмнэлгээс шалтгаалсан халдварын хамшинж гурван тохиолдол тус тус бүртгэгджээ. Түүнчлэн нийслэлийн есөн төрлийн 221 өвчлөл бүртгэгдснээс салхинцэцэг, гахай хавдар, шар, цусан суулга зонхилж байгаа аж. Мөн ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд 1059 хүн хандаж үйлчлүүлсэнээс БЗДХ-ын 59 тохиолдол илэрч, хяналт, эмчилгээнд орсон байна. Эдгээрээс гадна ХӨСҮТ-д энэ сарын 10-нд орон нутгаас онош баталгаажуулахаар ирүүлсэн хоёр сорьцонд шинжилгээ хийхэд ХДХВ-ийн эсрэгбие илэрч, онош батлагдсан. Эдгээр хүмүүс нь 35- 44 насны, эрэгтэйчүүд аж. Одоогоор тархвар судлалын үйл ажиллагаа явагдаж бөгөөд халдварын 133,134дэхь тохиолдол болон бүртгэгдсэн байна. Сүрьеэгийн тандалт судалгааны албанд 149 хандаж үйлчлүүлсэнээс шинэ сүрьеэгийн арван тохиолдол илэрч хяналт, эмчилгээнд оржээ.