Жил бүр зохион байгуулдаг Дархпаажуулалтын дэлхийн долоо хоног энэ жил Филиппин улсад зохиогдож байгаа билээ.

Жил бүр зохион байгуулдаг Дархлаажуулалтын дэлхийн долоо хоног энэ жил Филиппин улсад зохиогдож байгаа билээ. Энэ жилийн хувьд дэлхий дахинаа “Эхэлсэн ажпаа дуусгая- Улаанбурхан өвчний тархалтыг зогсооё" уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. “Улаанбурхан өвчний тархалтыг бууруулах чиглэлээр манай бүсийн хэмжээнд олон ололт амжилт гарсан ч, өөр олон ажил хийх шаардлагатай байна. Улаанбурханаар өвчлөхгүй байхын тулд бид одоогийнхоосоо илүү идэвх зүтгэл гарган, хөрөнгө оруулалт хийх шаардлагатай. Цагаан цэцэг өвчнийг устгасан шигээ, улаанбурхан өвчнийг ч бас түүх болгон үлдээх хэрэгтэй’’ хэмээн ДЭМБ-ын Номхон далайн бүсийн захирал доктор Шин ЁНГ Су энэ үеэр хэлэв. Түүнчлэн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага товлолын дархлаажуулалтын үйлчилгээг өргөжүүлэх замаар улаанбурханы вирусийн нутагшмал тархалтыг таслан зогсоохыг Номхон далайн баруун бүсийн гишүүн улс орнуудад уриаллаа.
Монгол Улс жил бүрийн тавдугаар сарын сүүлийн, аравдугаар сарын эхний арав хоногийг тус тус Дархлаажуулалтын үндэсний арав хоног болгон тэмдэглэдэг уламжлалтай. Тиймээс уг арга хэмжээнд мөн нэгдэн оролцож байгаа билээ. Удахгүй болох Дархлаажуулалтын арав хоногийг манай улс “Дархлаажуулалтын үр дүн-Улаанбурхан өвчингүй Монгол” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэжээ. Уг арга хэмжээний хүрээнд олон ажлыгзохион байгуулахаар шийдвэрлэсний дотор нийслэлийн есөн дүүргийн 22 өрхийн эмнэлэгт ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр дархлаажуулалтын кабинетийг шинээр нээх аж. Түүнчлэн өнгөрсөн онд зохион байгуулсан улаанбурхан ба улаанууд өвчний эсрэг нэмэлт дархпаажулалтаас хоцорсон хүүхдийг улсын хэмжээнд нөхөн дархлаажуулах гэнэ.