Орчноо тохижуулаагүй аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг зогсооно

Аж ахуйн нэгж байгууллагууд нь ашиглалтанд байгаа 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийх, нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хамгаалалтын ажлыг хариуцан ажиллах ёстой. Уг тогтоолын биелэлтийг хангаж, орчноо тохижуулах ажлыг хийгээгүй албан байгууллагуудад 2013 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр Хот тохижилтын газрын дарга Д.Энхсайхан өөрийн биеэр мэдэгдэл хүргэн өгч, 2013 оны 04 дүгээр сарын 30-ны дотор тохижилтын ажлаа хийхийг үүрэг болголоо. Тохижилт хийгээгүй тохиолдолд холбогдох төрийн байгууллагуудад мэдэгдэж, үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна гэж
нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ.