Улсын Дээд шүүхийн судалгааны төвөөс энэ оны нэгдүгээр улиралд шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргүүдийн судалгааг гаргажээ. Судалгаанаас үзвэл, анхан шатны шүүхүүд нэгдүгээр улиралд эрүүгийн 1625, иргэний 8206, захиргааны 230, захиргааны зөрчлийн 3805, хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн сулласан болон ялаас чөлөөлсөн 558, цагдан хорих арга хэмжээ авсан 2838, нийт 17262 хэрэг, маргааныг шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүхүүд эрүүгийн 441, иргэний 437, захиргааны 158 бүгд 1036 хэрэг шийдвэрлэсэн байна. Хяналтын шатны шүүхэрүүгийн 156, иргэний 201, захиргааны 57 хэрэ гхянан хэлэлцэж бүгд414 хэрэг хянан шийдвэрлэжээ.Анхан шатны шүүхээр шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг өнгөрсөн оны мөн үеэс 1.8 хувиар буурч, ял шийтгүүлэгчид 6.1 хувиар өссөн байна. Таслан шийдвэрлэсэн эрүүгийн хэрэг Сэлэнгэ, Баянхонгор, Дархан-Уул, Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Сүхбаатар, Баян-Өлгий, Булган, Говьсүмбэр аймагт 2.3 хувиас 3.2 дахин өсч, Дорноговь, Нийслэл, Хэнтий, Увс, Орхон, Төв, Ховд, Өмнөговь, Завхан, Говь-Алтай, Дундговь аймагт 3.3 - 46.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Мөн Дорнод аймаг өмнөх оны мөн үетэй адил байна. 2013 оны эхний улиралд хүнийг санаатай алсан 93, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан 106, бусдын эдхөрөнгийгхулгайлсан 353, танхайрсан 210, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглаптын журам зөрчсөн 237, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн 14, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн 61 хэрэг тус тус шүүхээр хянан шийдвэрлэгджээ. Эдгээр гэмт хэрэг нь таслан шийдвэрлэсэн эрүүгийн нийт хэргийн 66,1 хувийг эзэлж байгаа ажээ. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс бусдын эд зүйлийг хулгайлах гэмт хэрэг 3.8, бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг 32.5, эд зүйлийг хууль бусаар хил нэвтрүүлсэн гэмт хэрэг 40.0 хувиар өссөн үзүүлэлт юм.
Ял шийтгүүлэгчдийн 6.6 хувь нь насанд хүрээгүй хүмүүс, нэг хувь нь эмэгтэйчүүд байна. Гэмт хэргийн улмаас нийтдээ гурван тэрбум 451 сая төгрөгийн хохирол учирч, 142 хүний амь насхохирч, 163 хүний биед хүнд гэмтэл учирчээ. Ял шийтгүүлэгчдийн 77.5 хувьд хорих, 3.7 хувьд торгох, 5.9 хувьд албадан ажил хийлгэх, 12.8 хувьд баривчлах ялыг ногдуулжээ. Харин захиргааны хэргийн шүүхүүд 2013 оны нэгдүгээр улиралд 230 хэргийг хянаж шийдвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс 36 хэргээр буюу 18.6 хувиар өссөн байна. Шүүхээр шийдвэрлэсэн захиргааны хэрэг нийслэл, Булган,Өмнөговь, Увс, Ховд аймгуудад 7.4-50 хувиар буурч, Архангай, Дорноговь, Баян-Өлгий, Төв, Говьсүмбэр, Өвөрхангай, Хөвсгөл, Дорнод, Баянхонгор, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул, Дундговь, Хэнтий, Говь- Алтай аймгуудад 25 хувиас дөрөв дахин өсчээ.
24tsag.mn



















































