Хаврын бүтээн байгуулалт эхэлж буйтай холбогдуулан тээврийн салбар
идэвхтэй ажиллах болжээ. Тиймээс бүтээн байгуулалтад шаардлагатай түүхий
эд, бараа материалыг түргэн шуурхай тээвэрлэхийн тулд боомтын
нэвтрүүлэх чадварыг сайжруулах аж.

Хаврын бүтээн байгуулалт эхэлж буйтай холбогдуулан тээврийн салбар идэвхтэй ажиллах болжээ. Тиймээс бүтээн байгуулалтад шаардлагатай түүхий эд, бараа материалыг түргэн шуурхай тээвэрлэхийн тулд боомтын нэвтрүүлэх чадварыг сайжруулах аж. Одоогийн байдлаар Замын-Үдээс Улаанбаатар хот руу ачааг 24 цагийн дотор оруулж байгаа бөгөөд бүтээн байгуулалтад ашиглах их хэмжээний цемент, бараа материалыг тээвэрлэх вагоны тоог нэмсэн байна. Цементний хувьд өнгөрсөн жил Эрээнээс Замын-Үдийн чиглэлд машинаар тээвэрлэж, галт тэргэнд шилжүүлж ачдаг байсан бол одоо зөвхөн машинаар бус, галт тэрэг цемент авч эхэлсэн гэнэ. Ингэснээр Замын-Үд дээр ачаа, бараа уддаг асуудал багасаж буй юм. Мөн барилгын барааг ачих галт тэрэгний тоог ч нэмжээ.
Д.Ундрах /24tsag.mn/
Сэтгэгдэл (2)