
Хөдөлмөрийн яам, Хөдөлмөрийн судалгааны институт хамтран хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажилгүйдлийг бууруулах талаар зөвлөгөөнийг яг одоо Чингис зочид буудалд зохион байгуулж байна. Энэхүү зөвлөгөөнд 150 гаруй аж ахуй нэгж, албан байгууллагын хүний нөөцийн менежерүүд оролцож байгаа бөгөөд тэд нэг талаас ажлын байрны эрэлт их, нөгөө талаас ажилгүйдэл буурахгүй байгаа хоёрын шалтгаан, нөхцөлийг тодруулан, шийдвэрлэх арга замыг олох зорилготой гэнэ. Хөдөлмөрийн судалгааны институтийн захирал М.Чимэддоржийн хэлснээр зарим албан байгууллагууд өндөр шаардлага тавих тохиолдол гарах болсноос гадна ажилгүй иргэд өөрснөө ажлын байрны бодит шаардлага хангахгүй байгаа зэрэг нь ажлгүйдлийг голлох шалтгаан гэнэ.
Эх сурвалж: Өдрийн сонин
Сэтгэгдэл (3)