
Орон нутагт хаваржилт хүндэрсэн энэ цаг мөчид нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн харьяаллын бүсэд нутаглаж байгаа малчдаа эргэж, хивэг тэжээлийн тусламж үзүүлсэн байна. Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны малчдад өнөөдөр Засаг даргын орлогч Т.Батцогт болон албаны бусад хүмүүс ҮХААЯ-наас олгосон малын хивэг тэжээлийг хаваржилт хүндэрсэн малчдад хүлээлгэн өгчээ.
Дашрамд дурдахад, Баянзүрх дүүрэг өнгөрсөн онд 39081 тоо толгой мал мал тоолуулсан байна. Эдгээрээс зөвшөөрөлтөй бүс нутаг буюу 11, 20 дугаар хороонд нийт 32229 малтай иргэд амьдардаг байна. Баянзүрх дүүргийн хувьд өнөөдрийн байдлаар мал төллөлт 60 хувьтай байгаа хэмээн ҮХААЯ-аас мэдээллээ.