Гадаад харилцааны яамны Хөрш орнуудын газрын захирал Т.Төгсбилгүүн өчигдөр Москва хотод Монгол, Оросын ГХЯ-дын улс төрийн газрын захирлын түвшний бүс нутгийн хамтын ажиллагааны асуудлаарх болон хоёр талын хамтын ажиллагааны асуудлаарх зөвлөлдөх уулзалтад оролцов.Т.Төгсбилгүүн захирал ОХУ-ын ГХЯ-ны Ази, Номхон далайн хамтын ажиллагааны газрын захирал Б.М.Хакимовтой хийсэн уулзалтын үеэр Ази, Номхон далайн бүс нутгийн байдал, бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллага, механизмуудын хүрээнд, түүний дотор Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын хүрээнд хоёр талын хамтын ажиллагааг идэвхжүүлэх боломжийн талаар санал солилцов.
ОХУ-ын ГХЯ-ны Азийн нэгдүгээр газрын захирал А.Б.Куликтэй хийсэн уулзалтынхаа үеэр Монгол, Оросын хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар дэлгэрэнгүй ярилцав.



















































