Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Л.Пүрэвсүрэн: АОХН-ийн хурлын үеэр замын түгжрэл, зочдын аюулгүй байдалд манайхан тэвчээртэй хандах байх

2013-4-25
0
ЖИРГЭХ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй АОХН хурлын талаар ярилцлаа.
пүрэвсүэрэнМонгол Улсын Ерөнхийлөгчийн үндэсний аюулгүй байдал, гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй АОХН хурлын талаар ярилцлаа.
 
- Ардчилсан орнуудын хам­тын нийгэмлэг (АОХН)-ийн сайд нарын VII бага хурал ирэх сард манай улсад зохион байгуулаг­дана. Хуралд хичнээн орны тө­лөө­лөгчид оролцох төлөвлөгөө­тэй байна вэ?
 
-Манай улс АОХН-ийг 2011 оноос хойш тэргүүлж байгаа. Энэ онд эрхээ дараагийн оронд шил­жүү­лэх юм. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 29-нд АОХН-ийн сайд нарын VII бага хурал манай улсад зохион байгуулагдана. Уг хуралд нэлээд олон улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайд оролцохоо мэдэгдээд байна. Монгол Улс ардчиллын зөв замаар явж байгаагаа гадаадын улс орнуу­дад танилцуулах, өнгөрсөн 23 жилийн хугацааны туршлагаа хуваалцах зэргээр дээрх хуралд ихээхэн ач холбогдол өгч байгаа. Ардчиллын төлөө тууштай зүтгэж ирсний хувьд Монгол Улсын Ерөнхийлөгч уг хуралд онцгой анхаарч байна. Би Ерөнхийлөг­чийн зөвлөхийн хувьд АОХН-ийн сайд нарын VII бага хуралд бэлтгэх Үндэсний хорооны гишүүн. Тий­мээс ч ард­чил­лын төлөөх дэлхийд нэртэй зүтгэлтнүү­дийг хуралд оролцуулах зорилго тавьсан. Энэ утгаараа би Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар Мьянмарт айлчлаад ирсэн.
 
-Мьянмараас Нобелийн Энхтайваны шагналт Ан Сан Су Чи Монголд ирнэ гэсэн. Ер нь Монголыг чиглэлээр сонирхож байгаа юм бол?

-   Мьянмарын төр, засгийн удирд­лагуудтай уулзалт хийлээ. Тухайлбал, Ерөнхийлөгчийн Там­гын газрын дарга, парламентын дэд ерөнхийлөгч, парламентын гадаад бодлогын байнгын хороо­ны дарга нар болон яамдын сайд нартай уулзалт хийж хоёр улсын харилцааны асуудлаар ярилцсан юм. Мьянмар цэргийн дэглэмтэй орон байгаад ардчиллын замаар орсон улс учраас Монголын туршлагаас хуваалцах талаар ярьж байсан. Тиймээс тус улсын Гадаад хэргийн сайд, парламентын сайд манай улсад болох хувьд АОХН-ийн сайд нарын VII бага хуралд оролцохоор болсон. Үүнээс гадна Нобелийн Энхтайвны шагналт, хүний эрхийн төлөө тэмцэгч, Мьянмарын Үндэс­ний Ардчилсан Лигийн тэргүүн Ан Сан Сү Читэй 18 жил хоригдсон гэрт нь очиж уулзсан. Монгол Улсын Ерөнхийлөгч Ан Сан Сү Чиг дээрх хуралд оролцохыг урьсан. Урилгыг биечилэн өгөхөд маш баяртай хүлээж авсан.

-    Тус чуулга уулзалтаар авлигатай холбоотой асуудал яригдана гэсэн. Энэ талаар дэлгэрүүлнэ үү?

-    Тийм. Тус хуралд төр засгийн хүмүүсээс гадна хэвлэл мэдээллийн төлөөлөгчид, төрийн бус байгууллагууд болон олон улсын байгууллагуудын төлөөлөл ирнэ. Тэгэхээр төр засгийн хэмжээнд асуудал яригдахаас гадна иргэний нийгэм, авлигалын асуудлыг яаж харж байгаа, ямар замаар явж байгааг болон цаашид авах арга хэмжээний талаар ярилцана. Мөн шинэ дэвшилт алхамууд гарч байна уу гэх асуудлаар илэн далангүй ярилцана.

мян-   Бид өөрсдийн асуудлаа тодорхойлж чуулган дээр ярилцах уу?

-    Монгол улс тус хурлыг зохион байгуулагчийн хувьд ч сүүлийн 23 жил Ардчилалын замаар замнаж ирсэн орны хувьд ч өөрсдийн туршлагаа ярина. Өөрсдийн алдаа оноог ярина. Мөн зөвхөн Монголын гэлтгүй өөр бусад орнуудын асуудлыг ч ярилцана. Киргиз, Латин Америкийн, Африкийн орнуудын өмнө тулгамдаж буй асуудлыг ярина. Ардчилалыг гүнзгийрүүлэх, бэхжүүлэхтэй холбоотой бүхий л бэрхшээл, зовлон амжилт бүгдийг нь энд ярилцана.

-  Ардчилалыг бэхжүүлэхэд “Social mediа”-ийн гүйцэтгэж байгаа үүргийн талаар ярилцах юм байна.  Энэ сэдэв их сонирхолтой санагдаж байна?

-    Social mediа бол улс орнуудыг өөрчлөхөд их үүрэг гүйцэтгэсэн. Арабийн хувьсгал  гурван жилийн өмнө “Social mediа”-аар дамжуулж хийгдсэн гэж шинжээчид үзэж байгаа. Нийгмийг эрүүл, нээлттэй болгоход “Social media”-ийн үүрэг асар их. Үүнийг аль чиглэлээр хөгжүүлэх вэ? Үүнд гарч байгаа шинэ чиглэлүүд юу байна гэсэн сэдвээр нилээн том хуралдаан болно. Мэдээллийн технологи өндөр хөгжсөн Швед улсын гадаад харилцааны сайд тус салбар хуралдааныг удирдаж явуулна.

-    Бас нэг салбар хуралдаан эдийн засаг бизнесийн чиглэлээр явагдана гэсэн. Энэ хуралдааны талаар дэлгэрүүлж ярина уу?

-    Энэ хурлыг Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтраад хийнэ. Бизнесийн салбарт авлигалын асуудал хэр байгааг ярина. Төр засгийн хүрээнд авлига авдаг хүмүүстэй яриад байдаг бол нөгөө талаас авлига өгдөг компанийн засаглалын талаар ярилцана. 

-    Энэ таван салбар хуралдаан дээр яригдсан асуудлын үр дүнг яаж нэгтгэх вэ?

-  Салбар хуралдааны төгсгөлд зөвлөмж гаргана. Үүнийг 29-ний үдээс хойшхи хуралдааны төгсгөлд гаргана.

-    Энэ удаагийн чуулга уулзалт 7-р хурал байгаа. Өмнөх зургаан тус хурал яаж явагддагийг та судалж үзсэн үү?

-   10 жилийн өмнө Польш анх зохион байгуулж байсан. Дараа нь Солонгос улс зохион байгуулсан. Солонгост эмэгтэйчүүд, залуусын асуудлаар ярьж байсан. Энэ удаагийн хуралдаанаар "Social media" гэсэн шинэ сэдвээр салбар хуралдана. Засаглалыг сайжруулах болон сонгуулийн асуудлаар мөн цаг үеийн сэвдээр бас ярилцдаг.

-    Ерөнхийдөө сонгууль, авлига гэсэн хоёр сэдэв бол энэ бага хурлын байнгын сэдэв болох юм байна. Тийм үү?


-    Ер нь Ардчилалын хамгийн том шалгуур нь сонгуулиа будлиангүй явуулах юм. Ардчилсан орнууд сонгууль хийдэг. Энэ утгаар сонгуулийн мехнизмын тогтолцоог сайжруулах тогтолцоог байнга хайж байдаг. Монгол улс ч үүгээрээ сайны үлгэр дууриалал болсон. Манайх өнгөрсөн сонгуулиар автомат машин ашигласан. Дэлхийн олон орнууд энэ хурдан хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн туршлагаа хэлээч гэж байгаа.

-  Энэ нийгэмлэг өөрөө хатуу гишүүнчлэлгүй гэсэн. Манай улс яагаад энэ нийгэмлэгт элссэн талаар ?


-   Дэлхийн Ардчилсан чиглэл рүү явж байгаа орнуудын хувьд хатуу гишүүнчлэлгүй. Гэхдээ орон бүрийг уриад байдаггүй. Хаалттай засагтай орнуудыг урьдаггүй. Эхлээд ажиглагчийн статус авдаг. Монгол улс өнгөрсөн 23 жилийн турш Ардчилалын замаар идэвхтэй  явж ирсэн учраас энэ байгууллагын гишүүнээр элсэхийг урьсан байгаа.

-    Энд ирэх сайд нарын талаар ?


-    Европын ихэнхи орны нэр хүндтэй гадаад хэргийн сайд нар ирж байгаа.

-  Энэ бага хурлын үеэр иргэд ямар үүрэгтэй байх ёстой вэ?

- Байгаа байдлаараа байна. Гэхдээ замын түгжрэл, зочдын аюулгүй байдлаас эхлэн иргэд нилээн тэвчээртэй хандах байх.
Т.Энхэлээ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • нямаа (202.126.89.179)
    Балай юм
    2013 оны 04 сарын 25 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 0 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    4 цаг 25 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    4 цаг 48 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    7 цаг 14 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    8 цаг 28 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    9 цаг 9 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    9 цаг 23 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    9 цаг 53 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    10 цаг 23 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК