
Ирэх сараас шатахууны үнэ литр тутамдаа 50-60 төгрөгөөр буурна гэж уул уурхайн яамнаас өнөөдөр мэдэгдлээ. Манай улс өмнө нь шатахуунаа ОХУ гэсэн ганцхан эх үүсвэрээс авдаг байсан. Тиймээс тэдний хэлснээр үнэ тогтоодог байсан. Харин одооноос энэ гаж системийг халж буйгаа яамны дэд сайд хэлсэн юм. Энэ сараас эхлэн нефть импортлогчид ОХУ-аас гадна БНХАУ, БНСУ, Белорус зэрэг улсаас шатахуун оруулж ирэхээр гэрээ байгуулж эхэлсэн байна. ОХУ-ын Роснефть компанитай ч хийх гэрээндээ ч олон улсын зах зээл дэх үнэ ханшийг баримтлах зүйл заалт оруулахаар яриулж байгаа гэнэ. БНХАУ-ын “Чайна ойл” компанитай бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээг манай улсын НИК, Магнай трейд, Шунхлай зэрэг компаниуд хариуцан ажиллах юм байна.
Сэтгэгдэл (2)