Ирэх сарын 1-2-нд болох бичил уурхайчдын анхдугаар чуулганаар бичил
уурхайчдын холбоо байгуулахаар болсноо ТББ-ууд мэдэгдлээ.

Ирэх сарын 1-2-нд болох бичил уурхайчдын анхдугаар чуулганаар бичил уурхайчдын холбоо байгуулахаар болсноо ТББ-ууд мэдэгдлээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн “Алтан усны хөгжил”, Завханы Ургамал сумын “Алтан ургамал ирээдүй”, Дархан-Уул аймгийн “Буянтын хөндий шарын гол” зэрэг ТББ-ууд, орон нутгийн төлөөлөл үндэсний холбоо байгуулах сонирхолтой байгаа аж.
Ингэснээр бичил уурхайчдыг төртэй холбох, эрхзүйн болон мэргэжлийн чиг баримжаа олоход нь туслах, эрх ашгийг нь хамгаалах боломжтой болох гэнэ. Тэд бичил уурхайчин, нинжа хоёрын ялгааг олон нийтэд ойлгуулж, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийг эрмэлзэж буйгаа онцлов.