УБЕГ-ын даргад хариуцлага хүлээлгэхээр яригдаж байна

УБЕГ-ынхан УИХ-дахь цөөнхийн бүлэгт хуурамч мэдээлэлээс гадна санаатайгаар бүрдүүлсэн бичиг баримт өгсөн. Энэ асуудалд МАН-ын бүлгийнхэн ихээхэн эмзэглэж байгаа юм. Учир нь 1990 оноос хойш аль ч агентлаг УИХ-ын гишүүдэд тур тусмаа улс төрийн нэг хүчинд зориулж ард иргэдийн бичиг баримтыг өөрчилж өгч байгаагүй юм. Төрийн эрх барих дээд байгууллагын улс төрийн томоохон хүчнийг ингэж хуурах гэсэн оролдлого хийсэн энэ газрын даргад хариуцлага хүлээлгэх ёстой гэж цөөнхийн бүлэг үзэж байна.
УИХ-ын 25 гишүүнийг хуурч худлаа мэдээлэл өгсөн төрийн агентлаг жирийн ард иргэдэд хүндрэл чирэгдэл учруулах, бүдүүлэг харилцаа үүсгэх, буруу мэдээлэл өгөх бол юу ч биш гэдэг нь энэ үйлдлээр нотлогдов. Угаасаа энэ агентлагын хүнд суртал ард иргэдийг залхаадагийг бүгд мэднэ. Тиймээс энэ газрын даргад хариуцлага хүлээлгэх асуудал яригдах нь тодорхой болов.
24tsag.mn
Сэтгэгдэл (3)