Санхүүгийн зохицуулах хорооны хуралдаанаас ХААБ-тай холбоотой шийдвэрүүд гарсан байна. Тухайлбал, ХАА-н Биржийн арилжааны зуучлагч /брокер/-ийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг гурван компанид олгожээ. “Хаан нэгдэл”, “Баярплант”, “Стандарт таваар” ХХК-иуд ийнхүү шинээр ХАА-н биржийн брокерийн үйл ажиллагаа эрхлэхээр болж байна. Түүнчлэн хөдөө аж ахуйн биржид ажиллаж буй компаниудын үйлчилгээний хураамжийн хэмжээг энэ оны арванхоёрдугаар сарын 31 -нийг хүртэл үнийн дүнгийн нэг хувиас хэтрүүлэхгүй байхаар тогтоол гаргажээ.Д.Ундрах /24tsag.mn/



















































