
Захирамжийн дагуу замын хэт их түгжрэлээс урьдчилан сэргийлж, тээврийн хэрэгслийн сүүлийн орноор нь дугаарын хязгаарлалтын бүсэд явахгүй байхаар түр зохицуулалт хийж байгаа. Харин энэ үеэр иргэдийнхээ ажлыг цалгардуулахгүйн тулд өнөөдрөөс эхлэн 4 өдрийн турш троллейбус үнэгүй үйлчлэх юм.