
Улсад татварын өрөөр тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн жагсаалтыг зарлалаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 152 аж ахуй нэгж, 34.7 тэрбум төгрөгийн татварын өртэй. Эдгээр аж ахуйн нэгжийн жагсаалтыг хоёр ч банкны дампуурлын хэрэгт нэр холбогдсон “Монгол газар” түүний охин компани болох “Эм жи эйч” компани тэргүүлж байна. Түүний араас шатахуун, импортлогч, ШТС, уул уурхайн үйлдвэрлэл, эрхлэгч “Жамп” компани оржээ. Одоогоор татварын өрөөр тэргүүлэгч энэ хоёр компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг нь Татварын ерөнхий газрын нэхэмжлэлээр түр зогсоож, “Монгол газар”, “Эм жи эйч”, Жамп” компанийг битүүмжлээд байна.
Гэвч эдгээр аж ахуйн нэгжийн битүүмжилсэн хөрөнгө нь худалдан борлуулах боломжгүй, эвдэрхий техник, түрээсийн байрнаас өөр зүйл байдаггүй гэнэ. Улс ард түмний баялагийг олборлох үйл ажиллагаа явуулж байсан эдгээр аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг ийн зогсоосон ч охин компаниудаараа дамжуулан үйл ажиллааа явуулсаар байна.
24tsag.mn
Сэтгэгдэл (2)