
Энэ амралтын өдрүүдэд буюу 27, 28-нд хотын захын гэр хорооллын долоон цэгээр дамжуулж хонь, ямааны махыг гулуузаар нь, үхрийн махыг жижиглэнгээр худалдаалж байна. Ингэхдээ замын хөдөлгөөний хязгаарлалт үйлчилдэггүй, хотын захын гэр хорооллын иргэдэд хүргэх аж. Хан-Уул дүүрэгт Яармаг, Нисэхийн автобусны эцсийн буудал, Сонгинохайрхан дүүрэгт Толгойт, Баянхошууны автобусны эцсийн буудал, Чингэлтэй дүүрэгт Дамбадаржаагийн эцсийн буудал, Баянзүрх дүүрэгт Шархадны эцсийн буудал болон Амгалан дахь Оргил худалдааны төвийн гадна талбайд тус тус зохион байгуулах аж. Худалдаа 10.00-17.00 цагийн хооронд үргэлжлэх бөгөөд энэ удаад махны нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн байна. Ямааны махыг гулуузаар нь 4600 төгрөгөөр борлуулах юм байна.
Т.Хулан
Сэтгэгдэл (1)