Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.01
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Шульц Ховард: Кофе хүмүүсийг нэгтгэж, нэг дор цуглуулж чаддаг шидэт ундаа

2013-4-28
0
ЖИРГЭХ
Кофений салбарт Америкийн “Starbucks” компани тэргүүлдэг. Тэд хамгийн чанартай бөгөөд хамгийн үнэтэй кофегоор үйлчлүүлэгчдээ хангадагаараа алдартай. Тус компани дэлхийн 50 оронд нийт 17 мянга гаруй салбартай. Зөвхөн кофе ч гэлтгүй цай, ундаа, нарийн боов, шоколад зэрэг бүтээгдэхүүнээр үйлчилдэг.
howard-schultz-4    Кофений салбарт Америкийн “Starbucks” компани тэргүүлдэг. Тэд хамгийн чанартай бөгөөд хамгийн үнэтэй кофегоор үйлчлүүлэгчдээ хангадагаараа алдартай. Тус компани дэлхийн 50 оронд нийт 17 мянга гаруй салбартай. Зөвхөн кофе ч гэлтгүй цай, ундаа, нарийн боов, шоколад зэрэг бүтээгдэхүүнээр үйлчилдэг. Тус компани 1971 онд байгуулагдсан хэдий ч 1980-аад оны сүүлчээс эхлэн дэлхийд танигдах брэнд болсон гэгддэг. Эл амжилтыг одоогийн СЕО Шульц Ховардын нөр их хөдөлмөргүйгээр төсөөлөхөд бэрх. Тэрбээр 1987 онд 3.8 сая доллароор “Starbucks”-ийг худалдаж авсан боловч хамтрагчтайгаа эв түнжингүй байсны улмаас ажлаасаа гарсан гэдэг. 2008 онд компанидаа эргэн иртлээ NBA-гийн “Сиэтл Супуерсоникс” багийн эзнээр ажиллаж байсан. Тэрбээр жилд 1.3 сая долларын цалин авдаг. “Форбес” сэтгүүлийн 2006 оны баячуудын жагсаалтад 1.1 тэрбум долларын хөрөнгөөрөө 354 дүгээрт бичигдсэн. Түүнтэй MarketPlace.com-ийнхон ярилцсаныг сонирхуулъя.

-Та “Starbucks”-ийг үндэслэгч биш байх аа?
-Таны зөв. Би 1982 оны намар “Starbucks”-д ажилтнаар орсон. Тэр үед тус компани үйлчилгээний дөрвөн цэгтэй байсан юм. Харин 1987 оны сүүлчээр би тус компанийг худалдаж авахад үйлчилгээний 11 салбартай, нийт 100 ажилтантай болсон байлаа. Анх “Starbucks”-ийг худалдаж авах санаа төрөхөд надад нэг ч доллар байгаагүй. Харин тэр жилдээ мэдэх мэдэхгүй олон хүмүүстэй уулзаж, хөрөнгө оруулагчдыг өөртөө татсанаар олон улсын брэндийг байгуулсан.

-Таныг кофений том компанийн эзэн болоход хүүхэд нас тань нөлөөлсөн гэж үнэн үү?

-Намайг “Starbucks”-д ажиллахаар ирэхэд тийм ч том компани байгаагүй шүү дээ. Би Нью-Йоркийн Брүклинд өссөн. Миний эцэг жилд 20 мянган долларын орлоготой жирийн нэгэн америк эр байсан. Би түүн шиг амьдрахыг огт хүсээгүй харин ч эцэгтээ юу чаддагаа харуулахыг ихэд хүссэн минь өдий өндөрлөгт хүрэхэд нэлээд нөлөөлсөн гэж боддог. Миний өдий хэмжээнд хүрсэн түүх минь орчин үеийн Америкийн мөрөөдөл гэж хэлж болно шүү.

-Таны эл компанид хийсэн зүйлс хэрхэн нөлөөлсөн бэ?

-Би 1989 болон 1990 онд зөвхөн “Starbucks”-т ч гэлтгүй америкийн олонхи компанид шинэчлэл авчирсан гэж боддог. Жишээ нь манай компани бүх ажилчиддаа тэр дундаа цагийн ажилтнуудынхаа эрүүл мэндийн даатгалд санаа тавих болсон нь бидний байгуулахыг хүсч байсан тэрхүү компанийн өнгө төрхийг бий болгосон гэж хэлмээр байна. Нэг үгээр хэлбэл миний эцгийн хэзээ ч ажиллаж боломжгүй компанийг байгуулсан юм.

-Танайх одоо хүртэл цагийн ажилтнуудынхаа даатгалыг даадаг. Өртөг өсч буй өнөө үед энэ бүхнийг хэвээр нь үлдээх хүндрэлтэй биш гэж үү?

-Бид санхүүгийн тайландаа сөрөг тэнцэтгэлтэй ажиллаагүй тохиолдолд даатгалын системээ өөрчлөхгүй. Манайд ажиллахыг хүссэн хэний ч өмнө бидний үүд хаалга нээлттэй гэмээр байна. Өнөөдөр АНУ-д 46-50 сая хүн ямар ч даатгалгүй амьдардаг гэсэн баримт бий. Бид энэ тоог цөөлөхийг хичээж ажиллах болно.

howard-schultz-4-Энэ чинь төрийн асуудал бус уу, эсвэл энэ бүхэн таны бизнест үнэхээр хэрэгтэй гэж үү?

-Манай компани хэрэв цагийн ажилтнуудаа эрүүл мэндийн даатгалд хамруулдаггүй байсан бол бидний ашиг хоёр орноор нэмэгдэнэ гэдэг. Гэвч бид бол америк компани шүү дээ. Энэ улсад хүн бүр эрүүл мэндийн цогц үйлчилгээ авах эрхтэй байдаг юм.

-Гэхдээ та бизнесмэн хүн. Бизнесийн гол зарчим нь ашиг биш гэж үү?

-Мэдээж ашиг хамгийн чухал. Харин “Starbucks”-ийн хувьд зөвхөн ашиг гэхээс гадна олон нийтийг ажлын байраар хангах, тэдэнд амьдралын баталгаа бий болгох нь үүнээс ч чухал юм шүү дээ. Одоогийн байдлаар манай компани олж буй ашгаараа өөрсдийгөө болгоод л байна. Хэн ч цалин бага байна гэж гомдлоогүй.

-Тэгэхээр таны амьдралд мөнгө асуудал биш болж, таны ертөнцийг үзэх үзэлд нөлөөлсөн гэж ойлгож болох уу?


-Тийм. Надад одоо мөнгө тийм ч сонин биш. Харин хэчнээн хүнд тус хүргэж, хэчнээн хүнийг хоолтой болгож чадах минь сонирхол татах болсон.

-Та анх “Starbucks”-д ороод, дараа нь худалдаж авсныхаа дараа ч компанийн ирээдүйн талаар төсөөлдөг байсан байх. Тэр төсөөлөл тань хэрэгжсэн болов уу?

-Мэдээж. Үнэндээ бид “Starbucks”-ийг томоохон нэр хүндтэй 50 оронд салбартай нүсэр компани болно гэж огт төсөөлөөгүй. Тэр байтугай 15 жилийн өмнө Хойд Америкаас гадагш анх удаа буюу Японы Токио хотод салбараа нээх үед хэрэв хэн нэгэн манай компанийг хэзээ нэгэн цагт 50 улсад 17 мянган салбартай болно гэж хэлсэн бол бид түүнд итгэхгүй байсан. Миний бодлоор манай компани бидний төсөөлж байснаас ч илүү амжилтад хүрсэн шүү.

-Таны бодлоор бахархал, омогшил хоёр юугаараа ялгаатай вэ?

-Хэрэв хүн өөртөө тавьсан зорилгодоо хүрч чадсан бол бахархах нь зүйн хэрэг. Харин бусдын хийж чаддаг зүйлийг бусдаас илүү хялбар аргаар, түргэн хугацаанд, шинэ санаагаар баяжуулан хийж чадсан бол омогшил гэж ойлгодог.

-Магадгүй би энэ асуултыг ярилцлагынхаа эхэнд тавих ёстой байсан байх. Яагаад кофе гэж?


-Хэрэв хүн амжилтанд хүрэхийг хүсвэл хүч үзэх талбараа зөв сонгох хэрэгтэй. Сонгосон салбартаа ажиллаж, үүнээсээ таашаал авч байх нь хамгийн чухал. Миний хувьд би кофег сонгосон. Кофе хүмүүсийг нэгтгэж, нэг дор цуглуулж чаддаг шидэт ундаа. Олон зуун жилийн турш кофег судалж, шинжилсээр ирсэн шүү дээ. Хэрэв кофег сонгоогүй бол би амжилтад хүрэх байсан болов уу, хэрэв кофе биш юм бол өөр юуг сонгож ажиллах байсан бол гэсэн асуултыг надаас олон ч хүн асуудаг, би ч өөрөөсөө олон асуусан. Хариулт нь “мэдэхгүй” гэсэн үг байдаг юм.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    3 цаг 2 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    4 цаг 26 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    4 цаг 50 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    7 цаг 16 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    8 цаг 30 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    9 цаг 11 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    9 цаг 24 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    9 цаг 54 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    10 цаг 24 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    Өчигдөр 18 цаг 00 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    Өчигдөр 16 цаг 54 мин
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    Өчигдөр 16 цаг 36 мин
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    Өчигдөр 16 цаг 30 мин
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    Өчигдөр 16 цаг 11 мин
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    Өчигдөр 16 цаг 04 мин
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    Өчигдөр 12 цаг 49 мин
  • Домогт хаалгач Мануэль Нойер шигшээ багийн замналаа өндөрлүүллээ
    Өчигдөр 11 цаг 06 мин
  • Гакпогийн сэтгэл шимшрүүлэм гоол
    Өчигдөр 11 цаг 01 мин
  • Долоодугаар сарын цаг агаарын ерөнхий төлөв
    Өчигдөр 10 цаг 23 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 11 нэмэгджээ
    Өчигдөр 09 цаг 44 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Голомт банкны SocialPay аппликэйшнээр Төрийн банкны “И-Билл үйлчилгээ”-г ашиглах боломжтой боллоо
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • “Хуур Music Festival” маргааш 10:00 цагаас эхэлнэ
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • 10 МОНТЁРИЙН ЦАЛИНГ ГАНЦААРАА АВДАГ Ч АЖИЛДАА ИРДЭГГҮЙ ДИСПЕТЧЕРИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ЗАХИРАЛ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • ХХБ БНФУ-ын Bpifrance банктай 19.55 сая еврогийн санхүүжилтийн гэрээ байгууллаа
  • Норвеги vs Франц: Орчин үеийн шилдэг довтлогчдын тулаан
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хоёр залуу ДАШТ-ий 104 тоглолтыг бүгдийг нь үзэх нөхцөлтэйгөөр 50 мянган ам.долларын цалин авч байна
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • Элон Маск дэлхийн анхны “их наядтан” гэх статусаа алдлаа
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК