Өнөөдөр улсын дугаарын сүүлийн орон нь 0, 2, 4, 6, 8 гэсэн тоогоор төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй юм байна.

Өнөөдөр улсын дугаарын сүүлийн орон нь 0, 2, 4, 6, 8 гэсэн тоогоор төгссөн автомашинууд замын хөдөлгөөнд оролцохгүй юм байна. Эдгээр машинууд оройн 21 цаг хүртэл тус журмыг дагаж мөрдөнө. Учир нь Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайднарын VII бага хуралд 104 орны 1200 гаруй зочид, төлөөлөгч, 50 гаруй орны хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтнууд нийслэлд чуулж байна. Энэ үеэр замын хөдөлгөөний ачааллыг буруулах зорилгоор нийслэлийн Засаг дарга ийн улсын дугаарын сүүлийн оронгоос шалтгаалж хязгаарлалт хийж байгаа билээ. Харин маргааш буюу даваа гаригт улсын дугаар нь 1, 3, 5, 7, 9 гэсэн сондгой тоогоор төгссөн авто машинууд замын хөдөлгөөнд оролцож болохгүй байна.