Улаанбаатар
Өнөөдөр / 2026.07.03
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ч.Мөнхбаяр: Ялтан солилцох гэрээтэй болчихвол энд байгаа өвөрмонголчууд амьдрах аргагүй болно

2011-11-23
0
ЖИРГЭХ
   Өвөрмонголчуудын эрхийг хамгаалахын төлөө тэмцдэг “Дэлхийн монголчуудын өв сангийн холбоо” ТББ-ын зөвлөх, сэтгүүлч Ч.Мөнхбаяртай ярилцлаа. Тэрбээр бусад үндэсний үзэлтэй залуусын хамт 12 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод өвөрмонголчуудын эрхийг хамгаалахын төлөө жагсаал зохион байгуулах гэж байна.
   Өвөрмонголчуудын эрхийг хамгаалахын төлөө тэмцдэг “Дэлхийн монголчуудын өв сангийн холбоо” ТББ-ын зөвлөх, сэтгүүлч Ч.Мөнхбаяртай ярилцлаа. Тэрбээр бусад үндэсний үзэлтэй залуусын хамт 12 дугаар сарын 10-нд Улаанбаатар хотод өвөрмонголчуудын эрхийг хамгаалахын төлөө жагсаал зохион байгуулах гэж байна.

 

 - Өвөрмонголын тэмцэгчдийн байдал өдөр ирэх тусам хүндрээд байх шиг. Тэнд иргэдийн эрх хэрхэн зөрчигдөж байна вэ?

- Өвөрмонголд бэлчээр нутгаа хамгаалах хөдөлгөөн хүчтэй өрнөж байгаа. Хятадууд тэдний бэлчээрийг албаар машинаараа талхалж, гэрийнх нь үүдээр шахуу гарч тайван амьдрах аргагүй болгож байна. Бүр гэрийг нь дайрна гээч. Үүнийг өвөрмонголчууд Хятадын айлган сүрдүүлэх замаар шахан түрэх гэсэн бодлого гэж үзэж байгаа юм. Тиймээс үнэн голоосоо эсэргүүцэж, амь хайргүй тэмцэж ирсэн. Тэд машин, увайгүй жолооч нарын өмнөөс гэр орон, бэлчээр нутгаа амь биеэрээ хааж зогсдог. Зарим нь гар гараасаа хөтлөлцөөд машины өмнө зогсдог. Тавдугаар сард Мэргэн гэдэг хүн ингэж тэмцэж байгаад л амь насаа алдсан. Хятадууд тэр хүнийг маш зэрлэгээр, тархи толгойг нь юу ч үгүй болгож амийг нь бүрэлгэсэн. Гэтэл  саяхан Зоригт гэдэг тэмцэгчийг мөн тийм байдлаар, зэрлэгээр хөнөөлөө. Мал сүргийг нь машинаар хөөж хядсан, иргэдийг амьдрах газаргүй болгох Хятадын бодлого одоо ч үргэлжилсээр байна. Үүнийг эсэргүүцэж тэмцэхээр Хятадын Засгийн газар нь ямар нэг үндэслэлгүйгээр хорьдог, гэм буруутайг нь тогтоож чадаагүй бол сураггүй алга болгочихдог. Үүнийг нь өвөрмонголчууд амь насаа алдсан болов уу гэж таамагладаг. Өөр арга ч байхгүй.


- Тэндэхийн энгийн иргэдийн амьжиргааны түвшин хэр байдаг вэ?

-Хятадын шилжин суурьшуулах бодлогод хавчигдаж байна. Хятадууд хөдөө нутагт нь  зүгээр очоод суучихгүй, амьдрах аргагүй болгож байгаа. Бэлчээр түрээсэлдэг гэрээгээ цуцал гэх зэргээр дарамталдаг. Та нарт хэцүү байгаа бол хот руу нүү гээд бага зэргийн мөнгө өгч байна. Өвөрмонголчууд хятад хэлээр ярьдаг, боловсролтой, хөгжингүй хотын хүмүүстэй өрсөлдөж амьдрахад хэцүү байгаа. Тиймээс ажилгүйчүүд, эмзэг бүлгийнхний эгнээнд шилжиж байна. 


- Сураггүй байсан Хадаа гэдэг тэмцэгчийн амьд байгаа нотолгоо олдсон гэсэн мэдээлэл тараад байгаа. Үнэн юм уу?

- Тийм ээ. Хадаа хаана байгаа нь мэдэгдэхгүй олон сар болсоны эцэст зодуулж, тамлуулж байсан гэдгийг нь Хятадын хүний эрхийн байгууллагууд илрүүлсэн юм. Хуучинхүү гэдэг тэмцэгчийг сулла гэдэг шаардлагыг дэлхийн монгол шударга иргэд шаардаасай гэж хүсч байна. Түүнийг социалист дүрэм журам зөрчсөн гэж үзэж байсан. Гэтэл одоо бол тав, зургадугаар сард өрнөсөн эсэргүүцэлд оролцсон олон хүний хувь заяа тодорхойгүй байгаа. Бүр ямар ч сураг чимээгүй алга болж байгаа учир араас нь нэхэл дагуул хийх ч аргагүй болсон. Таван сард Мэргэний хэргийг явган зорчигчийн буруугаас болсон гээд өнгөрөөх гэж байсан юм. Өвөрмонголчууд тэмцэж, босч байж буруутай хүнийг нь цаазалсан. Ар гэрт нь ч мөнгө, төгрөг өгсөн. Тэмцлийн үр дүнд хятадууд бага зэрэг буулт хийсэн боловч хэрэгжихгүй байгаа. Саяхан нэг охиныг дайрч алсан, уурхайн ажилчид, цагдаа нар бөөнөөрөө нийлж байгаад өмнөд монгол хүнийг зодох нь энгийн үзэгдэл болж байна.


- Ар Монгол руу Өвөр Монголын тэмцэгчид ирж болдоггүй юм уу?

- Өнгөрсөн зун Өвөр Монголд жагсаал зохион байгуулсан хэдэн нөхдөө энд авчрах гээд чадаагүй. Хятадын дарга нар ирж стратегийн чухал гэрээ байгуулж байхад та хэд саад болоод байна гээд халгаагаагүй. Хятадууд хилээ хаавал монголчууд өлбөрч үхнэ гэсэн сонин юм яриад байсан. Урьд нь цөмийн хаягдлын асуудлаар жагсах зөвшөөрөл хүсч байсан ч өгөөгүй. Ер нь өвөрмонголчууд наашаа ирэхэд маш хүнд байдаг.


- Чухам ямар шалтгаанаар хил нэвтрүүлдэггүй юм бэ?

- Өмнөд монгол хүн хятад компанийн орчуулагч л гэж орж ирэхгүй бол хилийн дээс алхах нь бараг хориотой. Удаан хугацаагаар сууя гэвэл бүрэн хориотой. Монгол улсын цалингийн доод хэмжээнээс арав дахин их хэмжээний цалинтай ажлыг гурван жил, тэрнээс олон жил хийнэ гэсэн баталгаа гарга гэдэг. Тэгвэл удаан хугацаагаар суулгана. Үгүй бол зүгээр визнийхээ хугацаагаар бай гэнэ. Монгол улсын иргэнтэй гэр бүл болсон байлаа ч тийм эрх авч чаддаггүй.  Монгол улсдаа амьдрахыг хүсдэг, Хятадад амьдрахад  хэцүү болсон хүн виз авмаар байна гэвэл эхлээд Эрээн рүү гараад виз ав гэдэг. Улс төрийн шалтгаантай бол гаргахгүй шүү дээ. Тэднийг Хятадын талаас албаар оршин суух хууль зөрчсөн мэт болгочихдог юм. Бас наашаа дүрвэж ирье гэхээр цаадуул нь улс төрийн ямар ч шалтгаан байхгүй ээ, наад хүн чинь хулгай, залилан хийсэн гээд бичиг баримтыг нь худлаа бүрдүүлдэг.


- Хятадууд бол хилээр дураараа орж, гардаг санагдах юм?

- Тэгэлгүй яахав. Манай уул уурхайд ажиллаад их хэмжээний цалин авч байгаа юм чинь аргагүй. Өмнөд монгол хүмүүсийг хоёр улсын цагдаагийн газрын өө сэвгүй, маш олон, үл гүйцэлдэх бичиг баримт шаарддаг. Манайхан өөрсдөө хөөцөлдөж байж Хойд Солонгосын дүрвэгчдийг авсан мөртлөө өвөрмонголчуудыг огт авч хэлэлцдэггүй. Монголын иргэн болж удаан хугацаагаар оршин суух болзол хангасан хүмүүс байдаг. Гэсэн ч сүүлийн үед нэлээд хатуу болоод байна. Бичиг баримтаа өгөөд янз бүрийн статустай болъё гэхээр ямар ч шалтгаангүйгээр өгдөггүй. Ерөөсөө таг чиг болчихдог. Яах гээд байгаа юм, миний ажлыг чи заах уу гээд уурладаг. Сүүлдээ ч хөөцөлдөхөөсөө залхдаг. Ийм хүнд суртлаас болж Монголд 10-20 жил амьдарсан хүн ч статустай болж чадаагүй байна. Хэзээ биднийг янз бүрийн оршин суух, цагаачлалын хууль зөрчсөн гээд Хятадад тушаах  вэ гэсэн айдас түгшүүр дунд амьдарч байна. Энд Хятадад амьдарснаас дээр л дээ. Арай ч шууд бариад шоронд 15 жил хийчихгүй.


- Манайд амьдардаг өвөрмонгол хүмүүсийн тухайд тодорхой тоо баримт байдаг уу?

- 1990 оноос хойш хилээр орж ирсэн 30 гаруй хүн л байдаг. Мэдээж шалгуур, нөхцөл нь гайгүй байсан үед олон хүн наашаа ирсэн л дээ. Манай улс эрх нь зөрчигдсөн аливаа улсын иргэнийг дүрвэгч, цагаагч болгох үүрэгтэй. БХЯ Хойд Солонгосоос найман мянган хүнийг өөрсдийн эрх мэдлийн хүрээнд ажиллуулж байгаа гэдгээ мэдэгдсэн. Монголд байгаа өөр ямар ч гадаадын иргэн ингэж амьдрахгүй байна. Монгол хүнээс ч дээгүүр сортын хүмүүс байдаг шүү дээ. Тиймээс энд байгаа өвөрмонголчуудыг анхаарах цаг болсон. Хилийн чанадад байгаа өвөрмонголчуудад бага ч гэсэн анхаарлаа хандуулж, жагсаал цуглаан хийж байна. Амьдрахад хэцүү болоод наашаа ирсэн шигээ өөр орон руу дүрвэсэн олон тохиолдол байгаа. Хятадууд “Та нар өөрсдийн улсдаа ирлээ гэж андуурав аа. Хэнийх нь улс байна?” гэж дооглож тавладаг гэсэн. Ялтан солилцох гэрээтэй болчихвол энд байгаа өвөрмонголчууд амьдрах аргагүй болно.


- Манайхаас Хятадад шилжүүлсэн өвөрмонголчууд хэр олон байдаг юм бэ?

- 1990-ээд оноос хойш манай хил тэдний хувьд нэвтрэхэд маш хүнд болсон. Олон ч хүнийг Хятадын Засгийн газарт тушаасан. Саяхан бас хэд хэдэн хүнийг тушаасан гэсэн. Бүр Монголд цагаачийн статус авчихсан байсан хүний статусыг ногоон карт болгож  буулгасан байсан. Хан үндэстэн адилхан Хятадын иргэн атлаа хүссэн цаг хугацаандаа, хүссэн статусаа авч байна. Зарим нь өдөрт нь авчихдаг гэсэн. Монголд их хэмжээний хөрөнгө оруулсан бол Монголын иргэн болох нь нээлттэй байдаг юм.  Бидний баялгийг ашиглаж өндөр цалинтай ажиллаад дээрээс нь амьдрах эрхтэй болж байдаг ямар дампуурсан юм бэ? Үүнийг өөрчлөх хэрэгтэй. Ядаж өвөрмонголчуудаа уугуулшууллын хууль гаргаад наашаа татах хэрэгтэй шүү дээ. Би ийм төрлийн хууль санаачилсан ч Засгийн газар огт авч хэлэлцэхгүй байсаар өнөөдрийг хүрлээ.


- Чухам ямар зүйл, заалттай байхаар санаачилсан юм бэ?

- Дэлхийн бүх монгол туургатаныг энд амьдрах, суурьших эрхтэй богоё гэсэн санаатай. Засгийн газар бол өвөрмонголчуудыг оруулж ирнэ гэдэг хятад хүнийг авчирч байна гэсэн үг гээд эсэргүүцдэг. Тэртээ тэргүй хятадууд дураараа орж, гарч л байна шүү дээ. Казахстан улсаас казах хүмүүсийг эргэж ирэхийг хязгаарласан зүйл байхгүй, харин ч тусламж үзүүлж байна. Хувьсгалын үеэр 30-40 мянган хүн урагшаа нүүж явсан. Тэдний үр сад нь гэж хэдэн мянган хүн Өвөр Монголд байгаа. Ялгаж үзэж байгаа нь шударга ёс мөн үү? Бидний гоочилж муулаад байдаг амьдрал тэдэнд жаргалтай санагддаг байна шүү дээ. Өвөрмонголчууд бол Цогт тайжын үед нутгаасаа явсан хүмүүс. Нутаг, усныхаа төлөө бас л амь хайргүй тэмцэж байсан. Тиймээс энд амьдрах гавъяатай, бүрэн эрхтэй. Эднийгээ эхний ээлжинд татъя л даа. Нэг хэсэг манай улс 600 мянга гаруй хүнтэй байсны 100 мянга нь хятад байсан үе эргэж ирэх гээд байх шиг. Монголд өөрөө төрсөн, Монголд төрсөн хүний үр сад, Монголд хамаатан садан нь байдаг гээд олон заалт уг нь байдаг юм.


- Саяхан Нью-Йорк, Токио хотуудад тэдний эрхийг хамгаалаач гэж жагсаал хийсэн.  Монголд хэзээ ийм жагсаал хийх вэ?

- Бид өмөөрөхгүй бол дэлхий нийт бүр тоож үзэхгүй шүү дээ. 12 дугаар сарын 10-нд дэлхий нийтээр Хүний эрхийн өдрийг тэмдэглэдэг. Тиймээс энэ өдөр өвөрмонголчуудын эрхийг хамгаалах өдөр болгож, жагсаал хийхээр болсон. Хүний эрхийн өдөр арай ч бидний дуу хоолойг нухчин дарчихгүй байх гэж найдаж байгаа. Ялангуяа залуусыг энэ цуглаанд оролцож, бид бас ах дүү нартаа санаа тавьдаг гэдгээ харуулаасай гэж хүсч байна. Хэн нэгэн хууль бусаар амиа алдаж байхыг дуугүй хараад суух нь хүн ёсны гадуур явдал шүү дээ.

Б.Баяр
0
ЖИРГЭХ
Санал болгох
Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
Мөрдөгчдийн нэгдсэн зөвлөгөөн эхэллээ
С.Амарсайхан: Улс төрийн хэт их хийрхэл хууль, хүчний байгууллагын үнэлэмжийг бууруулж, төр, иргэний итгэлцлийг асар ихээр сулруулжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • chuka (49.0.170.48)
    orovdmoor uls shuu ted nar chini oorsdiigo bidnii mah tsusnii tasrhai gej heleh ih durtai uls bn lee
    2011 оны 12 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрчим хүчний хэмнэлтийг дэмжих “Ногоон өрх” хэрэглээний зээлийг нэвтрүүллээ
    8 цаг 32 мин
  • Үндэсний их баяр наадмын 2026 оны нэгдсэн хөтөлбөрийг танилцуулж байна
    10 цаг 41 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан П.Хүрэлбаатар
    18 цаг 38 мин
  • Б.Баттүшиг ICAPP-ийн залуучуудын жигүүрийг тэргүүлнэ
    Уржигдар 17 цаг 00 мин
  • Эрүүл мэндийн ажилтны тухай анхдагч хуулийн төсөл өргөн мэдүүлэв
    Уржигдар 15 цаг 52 мин
  • Хотоо цэвэр, цэмцгэр байлгах нь төрийн гэхээс илүү та бидний үүрэг шүү Нийслэлчүүдээ!
    Уржигдар 14 цаг 28 мин
  • ХЗДХ-ийн сайд С.Амарсайхан: Иргэн нотариатын үйлчилгээг заавал биечлэн очихгүйгээр зайнаас авах боломжтой болно
    Уржигдар 14 цаг 04 мин
  • Жүжгийн зохиолч Б.Цогнэмэхийн туурвил зүйн онцлог
    Уржигдар 11 цаг 38 мин
  • “Сэтгүүл зүйн лаборатори” хөтөлбөр өндөрлөж, оролцогчид батламжаа гардлаа
    Уржигдар 10 цаг 24 мин
  • 1024 бөх барилдуулах нь бөхчүүдэд ашигтай юу, улстөрчдөд ашигтай юу?
    Уржигдар 09 цаг 43 мин
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
    Уржигдар 08 цаг 30 мин
  • УСУГ: 2026 хагас жилийн "Онцлох үйл явдлуудаас"
    2026-06-30
  • УИХ-ын дарга С.Бямбацогт Олон улсын парламентын өдрийн мэндчилгээ дэвшүүллээ
    2026-06-30
  • “Эрүүл мэндийг дэмжих төв” Сүхбаатар дүүрэгт ашиглалтад орлоо
    2026-06-30
  • Moody’s агентлагаас ХХБ-ны зээлжих зэрэглэлийг B1 болгож нэмэгдүүллээ
    2026-06-30
  • Тамхины хуулийн санал хураалттай холбоотой асуудлаар Үндсэн хуулийн цэцэд мэдээлэл гаргажээ
    2026-06-30
  • Цахим шилжилтийн үр шимийг иргэдэд ойртуулсан туршлага
    2026-06-30
  • Ж.Энхбаяр: Монгол Улсад ашиглахад бэлэн 200 орчим тонн алтны нөөц байна
    2026-06-30
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ц.ТӨМӨРЦООЖ
  • БӨХ: Амралтын өдрүүдийн барилдаанд хэн хэн түрүүлэв?
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн хурц арслан Н.АМГАЛАНБААТАР
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан М.Баасанжав
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • ФОТО: “Хүрээ цам-Даншиг наадам 2026” онцлох агшин
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • Кино календарь: Зуны амралтаар үзэх зургаан кино
  • "Хүрээ цам- Даншиг наадам"-ын бөхийн барилдааны дөрвийн даваа 15:00 цагт эхэлнэ
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • Эрчим хүчний салбарын мэдээллийг иргэн бүрт нээлттэй болгов
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Хөлбөмбөгийн ДАШТ-ий алтан цомын ард нуугдаж буй СОНИРХОЛТОЙ түүх
  • Украины Аюулгүй байдлын албаны Терроризмтой тэмцэх төвийн штабын дарга асан хурандаа Дмитро Козюра бүх насаар хоригдох ял сонслоо
  • Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Хүй долоон худаг чиглэлд 07:00-23:00 цагт иргэдэд автобусаар үнэ төлбөргүй үйлчилнэ
  • НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах хорооны гишүүнээр Д.Амарсанаа сонгогдлоо
  • Улаанбаатарт 24 градус дулаан, өдөртөө үүлшинэ, дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно
  • ШУУД: Монголбанкны Тэргүүн дэд ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсгол болж байна
  • Замын чулууг нь түүсэн Г.Занданшатар хаана явна?
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Улсын цолонд ойрхон бөх: Аймгийн арслан Ө.Батсуурь
  • НЗДТГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Ү.Ганболдыг томиллоо
  • З.Мэндсайхан: Хувиараа бизнес эрхлэгчдийн хялбаршуулсан горимыг нэг тэрбум төгрөг хүртэлх борлуулалтын орлоготой бол нэг хувиар тооцохоор боллоо
  • БӨХ: Хүрээ цам - Даншиг наадамд хэн түрүүлэх вэ?
  • Хүрээ цам-Даншиг наадамд Монголын Бурханы Шашинтны Тэргүүн, Оройн дээд Очирдара Аравдугаар Богд Жэвзүндамба хутагт мориллоо
  • Дархан сумын хөгжлийн гарц, шийдлийг намын гишүүдтэй хамтдаа хэлэлцлээ
24 баримт
  • 18 жилийн өмнөх 7 дугаар сарын 1-ний өдрийг сануулах хуучирч, мартагдахгүй 24 баримт
  • Өдөрт нэг улс: Кабо-Верде
  • Улсын цолонд ойрхон бөх: Хурц бадрангуй Д.АЛТАНЦООЖ
  • 24 БАРИМТ: Зургаан ДАШТ-д гоол оруулсан анхны тоглогч Кристиано Роналду
  • “Алисын гайхамшгийн оронд” зохиолын Алиса нь бодит амьдрал дээрх Алиса Лидделл хэмээх охиноос сэдэвлэн бүтээгджээ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК