Ирэх сарын 2, 3-ны өдрүүдэд Монгол Улсад “Эх орондоо ажиллаж, амьдарцгаая” өдөрлөг зохион байгуулагдахаар болжээ.

Ирэх сарын 2, 3-ны өдрүүдэд Монгол Улсад “Эх орондоо ажиллаж, амьдарцгаая” өдөрлөг зохион байгуулагдахаар болжээ. Энэхүү өдөрлөгийн ерөнхий санаачлагч нь Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв юм байна. Өдөрлөгийн гол зорилго нь Монгол Улсын Засгийн газрын "Ажилтай орлоготой Монгол хүн" хөтөлбөрийн зорилтын хүрээнд БНСУ-д ажиллаж, амьдарч байгаад эх орондоо ирсэн иргэдийг дотоодын болон Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа Солонгосын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгж, байгууллагуудад ажилд зуучлах, мэргэшүүлэх сургалтад хамруулах, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд дэмжлэг туслалцаа үзүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг танилцуулах үйл ажиллагааг нэг доороос шуурхай, хүртээмжтэй хүргэх аж. “Эх орондоо ажиллаж, амьдарцгаая” өдөрлөгийг БНСУ-ын АҮХНХЭГ-ын суурин төлөөлөгчийн газар, Монгол дахь Солонгосын ажил хэрэгч иргэдийн нийгэмлэг хамтран зохион байгуулах юм байна. Өдөрлөг Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, 1 давхарын танхимд болох аж.
24tsag.mn