"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
хөтөлбөр"-ийн хүрээнд "Оролцоог бодит болгоё" үзэсгэлэн ирэх сарын 2-нд
"Улаанбаатар-бизнес хөгжлийн төв"-ийн үзэсгэлэнгийн танхимд болох юм
байна.

"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд "Оролцоог бодит болгоё" үзэсгэлэн ирэх сарын 2-нд "Улаанбаатар-бизнес хөгжлийн төв"-ийн үзэсгэлэнгийн танхимд болох юм байна. Үзэсгэлэнд Хөдөлмөрийн яам, Хүн Амын Хөгжил Нийгмийн Хамгааллын Яам, Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Аймаг, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсүүд, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төв оролцох ажээ. Тус үзэсгэлэнгээр "Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд санхүүгийн дэмжлэгт хамрагдаж, аж ахуй эрхэлж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ахуйн нэгж, төрийн бус байгууллагын хийсэн бүтээгдэхүүн, үйл ажиллагааг иргэдэд сурталчлах юм байна. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжиж байгаа хөтөлбөр, хууль тогтоомжуудыг танилцуулж, сурталчлах, Хөдөлмөрийн яамны харъяа Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бизнес инкубатор төвийн үйл ажиллагааг танилцуулах ажээ.