зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Бага хурлаас “Улаанбаатарын тунхаглал” хэмээх баримт бичиг батлан гаргалаа

2013-4-30
0
ЖИРГЭХ

    Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо энэ дөрөвдүгээр сарын 27-29-нд болсон Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэг /АОХН/-ийн Сайд нарын YII бага хурлын үр дүнг олон нийтэд сонордуулсан хэвлэлийн бага хурал Төрийн ордны хуралдааны Б танхимд өнөөдөр /2013-04-29/ үдээс хойш боллоо. Уг хурал дээр УИХ-ын гишүүн, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Болд, Эль Сальвадорын Гадаад хэргийн сайд Хюго Рожер Мартинез Бонилла нар хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчдөд товч мэдээлэл хийсэн юм.

    Гадаад хэргийн сайд Л.Болд бага хурлын үйл ажиллагааг дүгнэж хэлсэн үгэндээ:

     -Дэлхийн 100 гаруй орныг төлөөлөн ирсэн 1300 орчим хүндэт зочид, төлөөлөгчид гурван өдрийн турш Улаанбаатар хотноо ардчиллын ололт амжилт, алдаа оноо, цаашдын чиг хандлагыг дүгнэн хэлэлцэж, бие биеэсээ суралцан8 харилцан туршлага солилцлоо. Өмнөх бага хурал 30 гаруй хөрш оронтой Литва улсад болоход дэлхийн олон орны төлөөлөгчид оролцож чадсан нь зүй ёсны хэрэг байсан бол хоёрхон хөрштэй Монгол Улсын хувьд хэчнээн орноос хэр олон төлөөлөгч хүрэлцэн ирэх нь тодорхой хэмжээгээр санаа зовоосон асуудал байв. Гэтэл өмнөх хурлынхаас илүү өндөр түвшний, илүү олон төлөөлөгч YII бага хуралд хүрэлцэн ирж оролцлоо. Хамгийн гол нь энэ олон төлөөлөгч үнэхээр алс холын замыг туулж Монгол Улсыг чин сэтгэлээсээ зорин ирснийг тэмдэглэх нь зүйтэй гэсэн юм.

бага хурлаас

     АОХН-ийн Сайд нарын YII бага хуралд Тайландын Ерөнхий сайд Йинлак Чинават, Коста Рикагийн Тэргүүн дэд Ерөнхийлөгч Альфио Пива Месен, Нигерийн Дэд Ерөнхийлөгч Намади Самбо, Европын комиссын Дэд ерөнхийлөгч Катрин Аштон, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Кассым-Жомарт Токаев, Нобелийн шагналт Ан Сан Су Чи, Нобелийн шагналт Тавакул Карман, АОХН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Мариа Лайсснар зэрэг хүндэт зочид, төлөөлөгчид хүрэлцэн ирсэн нь дэлхий нийтэд Монголыг таниулж, дэлхийн олон оронтой харилцаа, хамтын ажиллагаагаа урагшлуулахад томоохон үүрэг гүйцэтгэсэн чухал үйл явдал болсныг Л.Болд сайд онцлон тэмдэглэв.

     “Гурван өдрийн дотор бага хурлын хүрээнд 5 удаагийн салбар чуулга уулзалт, 9 удаагийн сэдэвчилсэн бүгд хуралдаан, бүс нутгийн 1, хоёр талын маш олон уулзалт, Сайд нарын албан ёсны хурлыг оролцуулаад нийт 18 хуралдаан болж, 100 гаруй хүндэт зочид, төлөөлөгч, иргэний нийгмийн төлөөлөл-олон хүн үг хэлж санал бодлоо хуваалцсаны эцэст “Улаанбаатарын тунхаглал” хэмээх төгсгөлийн баримт бичгийг батлан гаргалаа. Монгол Улс АОХН-ийг даргалсан хоёр жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, таван удаагийн салбар форумаас гаргасан зөвлөмж зэргийг албан ёсны баримт бичиг болгон энэхүү тунхаглалд тусгасан”-ыг Гадаад хэргийн сайд Л.Болд онцлон дурдсан юм.

бага хурлаас 2

   Йемений хүний эрхийн төлөө тэмцэгч, Нобелийн шагналт хатагтай Тавакул Карман, ардчиллын бэлгэ тэмдэг хэмээн нэрлэгдэх болсон, Нобелийн шагналт хатагтай Ан Сан Су Чи нарын зэрэг дэлхийн олон орны нэр хүндтэй зочид, төлөөлөгчид ирж албан ёсны яриа хэлцэл хийн, ардчиллын төлөө дуу хоолойгоо өргөсөн нь үнэхээр том түүхэн үйл явдал болохыг Л.Болд сайд тэмдэглэн өгүүлээд энэхүү том хурлыг эх орныхоо нийслэлд зохион байгуулахыг сэтгэл зүрхээрээ дэмжиж, уг үйл явдалтай холбоотой бүхий л өөрчлөлт, зохицуулалтыг хүлээн авсан нийслэлчүүддээ, Улаанбаатар хотын захиргаа, төрийн байгууллагуудад талархлаа илэрхийлсэн юм. Тэрбээр мөн “Энэ үйл явдал Монгол Улсад өөрт нь ардчиллыг бэхжүүлэх үйлсэд ихээхэн хувь нэмэр оруулж буй”-г цохон тэмдэглээд дэлхий нийтийн анхаарлыг татсан Бага хурлын үйл ажиллагааг олон нийтэд амжилттай сурталчилсан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдэд баяр хүргэн талархлаа дэвшүүлэв.

  Үүний дараа АОХН-ийг дараагийн хоёр жилд даргалах Эль Сальвадор улсын Гадаад хэргийн сайд Хюго Рожер Мартинез Бонилла товч үг хэлэхдээ тус улс “Ардчиллын процессын олон төрөл зүйлийг хүлээн зөвшөөрч, ардчиллыг дэмжигч бүх улс оронтой хамтын ажиллагаа, харилцан ойлголцолд хүрч, ардчилсан хөгжлийн замыг тодорхойлох аливаа эрхийг хүлээн зөвшөөрч ажиллана” гэдгээ мэдэгдлээ гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
0
ЖИРГЭХ
Санал болгох
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    19 цаг 33 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    19 цаг 46 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    21 цаг 28 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    21 цаг 28 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    21 цаг 28 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    21 цаг 28 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • 3 жил гаруйн хугацаанд 1000 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн зах зээлд гаргажээ
    Уржигдар 16 цаг 45 мин
  • Гаалийн ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр Г.Энхтайван томилогдлоо
    Уржигдар 16 цаг 40 мин
  • Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ
    Уржигдар 14 цаг 47 мин
  • Нийгмийн ажил мэргэжлийн сурталчлах 32 төрлийн контент бүтээжээ
    Уржигдар 13 цаг 46 мин
  • Налайх дүүрэгт 1579 ам.метр талбайд тохижилтын ажил хийгдэж дууслаа
    Уржигдар 13 цаг 08 мин
  • БНСУ-ын визны татгалзсан хариу авснаас хойш 3 сарын дараа дахин виз мэдүүлэх боломжтой болжээ
    Уржигдар 12 цаг 01 мин
  • Фото сурвалжилга: Хотын нэг өдөр
    Уржигдар 11 цаг 01 мин
  • Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч эхэллээ
    Уржигдар 10 цаг 42 мин
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 26 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Т.Даваадалай: Явган замыг байгалийн чулуун хавтангаар шинэчилснээр явган хүний гэмтэл, бэртэл 15 хувиар буурсан
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Х.Нямбаатар: Дулааны тавдугаар цахилгаан станцыг 2028 онд ашиглалтад оруулахаар гэрээ байгуулаад байна
  • ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Улаанбаатарт -15 градус хүйтэн, цас орно
  • “Евразийн аюулгүй байдал ба Монгол Улс” сэдэвт онол- практикийн бага хурал зохион байгууллаа
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Контент бүтээхэд зайлшгүй хэрэгтэй 6 хиймэл Оюуны хэрэгсэл
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК