Ан Сан Сү Чиний лекцийг МҮОНРТ шууд дамжуулна

Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын долдугаар бага хуралд оролцохоор Улаанбаатарт хүрэлцэн ирсэн Мьянмарын ардчиллын төлөө тэмцэгч Ан Сан Сү Чи өнөөдөр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт Төрийн ордонд 14.00 цагт лекц унших гэж байгаа билээ. Уг лекцийг орон даяар Монголын үндэсний олон нийтийн радио телевиз шууд дамжуулах юм байна. Мөн Төрийн ордны А,Б танхимын гадаа хоёр том дэлгэц байрлуулжээ. Танхимд орж чадаагүй иргэд дэлгэцнээс лекцээ сонсох бүрэн боломжтой болж байгаа юм.
Сэтгэгдэл (1)