Налайхын нүүрсний уурхайд хууль бусаар олборлолт явуулж хүмүүсосолд орж амь насаараа эрсдэх явдал их гардаг. Тиймээс лиценз эзэмшдэг талбайн гадна байгаа ам цооногийг хааж эхэлсэн билээ.Мөн энэхүү ажилд шаардагдах хөрөнгийг хотын дарга Э.Бат-Үүл захирамж гаргаж, шилжүүлсэн байна.
Ам цооногийг дарах ажилд 55.6 сая төгрөгийг Нийслэлийн Засаг даргын нөөц хөрөнгөнөөс гаргахаар болж, энэхүү ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар Ё.Гэрэлчулуунд даалгажээ.



















































