ХБНГУ-ын тусламжтайгаар манай улс Авто тээврийн хөдөлгөөний удирдлага, хяналтын төв байгуулж байна.

ХБНГУ-ын тусламжтайгаар манай улс Авто тээврийн хөдөлгөөний удирдлага, хяналтын төв байгуулж байна. Уг төвийг энэ оны сүүлчээр ашиглалтад оруулснаар ашигт малтмал тээвэрлэн, хилээр гаргадаг хүнд даацын ачааны автомашинуудыг хиймэл дагуулаас хянадаг болох аж. Үүний тулд, уурхайгаас нүүрс тээвэрлэн БНХАУ руу гаргаж буй машинуудад эхлээд GРS суурилуулах юм. Ингэснээр машинууд хаана, хэр хурдтай явж байгааг хянаж, осол гаргахаас сэрэмжлэхээс гадна хилээр өдөрт хэдэн тоннын даацтай, хэчнээн машин нүүрс гаргасныг мэдэж байх боломж бүрдэнэ.
Дээрх төв улсын хэмжээнд хяналт тавих тул ачааны машинаар улс болон хот хооронд ачаа тээвэрлэдэг аж, ахуйн нэгжүүд ч машиндаа GРS суурилуулан, уг төвөөр хянуулж байх боломжтой аж. Манай улс 2011 онд 21.3, өнгөрсөн жил 21.1, энэ оны эхний улиралд 3.3 сая тонн ачааг автомашинаар улс хооронд тээвэрлэжээ.
24tsag.mn