Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 тоот зарлигаар жил бүрийн
тавдугаар сарын эхний ням гаригийг Үндэсний бичиг соёлын өдөр болгон
тэмдэглэдэг уламжлалтай болсон.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 тоот зарлигаар жил бүрийн тавдугаар сарын эхний ням гаригийг Үндэсний бичиг соёлын өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай болсон. Энэ жилийн өдрийг “Үндэсний бичиг соёлоо дээдэлье” уриан дор зохион байгуулах аж. Маргааш Үндэсний номын санд болох бичиг соёлын өдрийн нээлтийн үеэр “Судар бичгийн алтан сан” номын хурим, “Дурсамж тээсэн монгол бичиг” цагаан толгойн үзэсгэлэн гарах юм. Мөн зохиолч, уран бүтээлчид шилдэг бүтээлийнхээ гар бичмэлийг Үндэсний номын санд хадгалуулж, гэрээ байгуулах бөгөөд “Бичиг соёл төв”-ийнхөн хүмүүст хүссэн үгийг нь уран бичлэгээр бичиж үйлчлэх гэнэ.
Д.Ундрах /24tsag.mn/