Булган аймгийн Хишиг-Өндөр сумын ИТХ-ын дарга Н.Мөнхгэрэл гэгч АН-ын гишүүн Б.Түвдэндоржийг машинаараа дайрч алсан тухай мэдээлэл гарч шуугисан. Тэгвэл энэ мэдээлэл нь ташаа байсан учир өчигдөр МАН-ынхан цагдаад гомдол гаргажээ. Тэд санаатайгаар ийм мэдээлэл тарааж намын нэр хүндэд халдлаа шалгаж хариуцлага тооцож өгнө үү гэж хүссэн байна.Сонирхолтой нь үүнтэй яг адилхан хэрэг гарсан. МАН-ын мэдээлэл технологийн хэлтэсийн дарга Б.Цогтгэрэл оны өмнө Орхон аймгийн АН-ын ИХТ хүний аминд хүрсан тухай худал мэдээлэл тараасан хэрэгээр аавынд сууж, 21 сая төгрөгөөр торгуулахаар болчихоод байгаа. Тэгвэл уг асуудалд орооцолдож байсан Б.Цогтгэрэл “ийм мэдээлэл тараасан сэтгүүлчидэд 461 дүгээр ангид хэрхэн 24 хонож, 21 сая төгрөгөөр торгуулах талаар зөвлөлгөө өгнө” гэж хошигносон байна.




















































Сэтгэгдэл (2)