
Уг хуралдаанаар Үндэсний хорооноос санаачлан, дэмжлэг үзүүлэн хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн хэрэгжилтийн явц, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргах юм байна. Тодруулбал, энэ өдрийн хуралдаанаар агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж буй төслүүдийн ажлын явц, танилцуулгыг хийхээс гадна УИХ-ын 2011 оны 11 тоот тогтоолд заасан "Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхүүдэд цахилгаан эрчим хүчний урамшуулал олгох" журам, тогтоолын хэрэгжилтийн талаар ярилцах юм байна.
Түүнчлэн уг хуралдаанаар агаарын бохирдлын үзүүлэлтүүд нь хүлцэх дээд хэмжээнээс хэтэрсэн найман аймагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын тухай нарийвчлан хэлэлцэх аж.