Өнөөдөр Нийслэлийн Удирдлагын зөвлөлийн ээлжит хуралдаан 14:00 цагаас Хангарьд ордонд болох гэж байна. Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн нутаг дэвсгэрт барилгын үйл ажиллагаа эрхлэхэд хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хангах нийтлэг журмын төсөл болон нийслэлд үйл ажиллагаа явуулж буй боловсруулах үйлдвэрийн талаар авах арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Т.Хулан


















































