
Энэ жилийн цэрэг татлагыг энэ сарын 3-5-ны өдрүүдэд дүүрэг бүрт зохион байгуулахаар болсон билээ. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл 2013 оны нэгдүгээр ээлжийн цэрэг халах, татах ажлыг зохион байгуулах тухай захирамж гаргасны дагуу дээрх ажлыг зохион байгуулах юм. Энэ жилийн хувьд цэрэгт татагдсан залуусаас шилж сонгон нарийн мэргэжлийн сургалтад хамруулахаас гадна жолооны дамжаанд ч давхар сургах аж. Мөн хөдөө орон нутгаас татагдан ирсэн залуусаас 200 хүнийг сонгон авч, жолооны А ангилап буюу мотоцикль жолоодох дамжааны сургалтад хамруулахаар болсон байна.
Д.Ундрах /24tsag.mn/