
Энэ сарын 3-4 өдрүүдэд Азербайжаны Баку хотноо жүдо бөхийн "Гранд слам" тэмцээн болно. Энэ тэмцээн нь олимпийн оноо цуглуулах тэмцээнүүдээс чансаагаараа эхний тавд ордог юм. Риогийн олимпийн цикл эхэлсэн болохоор дэлхийн шилдэг жүдочид энэхүү тэмцээнд цуглах аж. Энэ оны анхны "Гранд слам" тэмцээнд манай улсаас 17 жүдоч зодоглохоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэ удаагийн тэмцээнд Азийн аваргад зодоглосон гурваас бусад нь шинэ тамирчид юм.
Бакугийн "Их дуулга"-д зодоглох Монголын тамирчдыг танилцуулъя.
Эрэгтэй:60 кг: Д.Амартүвшин, Г.Хэрлэн
66 кг: Б.Хишигбаяр, Д.Төмөрхүлэг
73 кг: Х.Цагаанбаатар, Г.Одбаяр
81 кг: О.Ууганбаатар
+100 кг: Б.Сугаржаргал, Ө.Дүүрэнбаяр
Эмэгтэй:
48 кг: Г.Отгонцэцэг
52 кг: А.Цолмон, Ч.Аззаяа
57 кг: Д.Сумъяа, М.Бундмаа
63 кг: Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид
+78 кг: О.Жавзмаа