
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 04, 05-ны өдрүүдэд Сүхбаатар дүүрэгт Бүрд зах, Хан-уул дүүрэгт Мишээл экспо, Баянзүрх дүүрэгт Скай их дэлгүүр, Тэнгэр худалдааны төв, Сонгино хайрхан дүүрэгт 21-р хороолол дахь Шөнийн зах, Баянгол дүүрэгт Хороолол зах, Орхон худалдааны төвийн гадна талбайд 11.00-16.00 цагийн хооронд зохион байгуулна. Өнөөгийн байдлаар нийт 3,383.5 тн мах борлуулаад байна.
Нөөцийн махны борлуулалт, чанар байдлын талаарх санал, хүсэлтийг 88046551, 88046552, 88046553 дугаарын утсаар авч байна.