Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимээс гурав дахь жилдээ хэлэх эрхээ хамгаалъя уриатай тэмдэглэх гэж байна. НҮБ-ын ерөнхий ассемблей 1993 оноос хойш дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тэмдэглэхийг уриалж жил бүрийн 5-р сарын 3 ны өдрийг хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэж байгаа юм. Энэхүү үйл ажиллагааг сэтгүүл зүйн тэнхимийн багш доктор С.Амартүвшин болон сэтгүүлчийн 2-р курсын оюутнууд зохион байгуулна.Энэ жил дэлхий дахинаа нийт сэтгүүлч, хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн гурван сэдвийн доор хэлэлцэн тэмдэглэх юм. Хурлын үеэр доктор С.Амартүвшин хэвлэлийн эрх чөлөө нь хүний язгуур эрх, ялангуяа хэвлэн нийтлэх, үг хэлэх эрх чөлөөтэй шууд холбоотой гэв.
Иймээс хэвлэлийн эрх чөлөө зөвхөн сэтгүүлч ,хэвлэл мэдээллийхний бус бүх нийтийн эрх чөлөө юм. Хэвлэлийн эрх чөлөө 2013 өдөрлөг маргааш 14:00 цагт эхлэх бөгөөд нээлтэнд Монгол Судлалын Сургуулийн захирал гавъяат багш Ц.Өнөрбаян үг хэлнэ. Сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч профессор Ж.Батбаатар ажлын шаардлагаар АНУ явсан ч өөрийн видео мэндчилгээг хүргэнэ. Мөн оюутнууд өөрсдийн бэлдсэн үзүүлбэрээр сэтгүүл зүйн салбарт тулгарч байгаа асуудлуудыг хөндөх юм.



















































