Өнөөдөр 14:00 цагт Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын уулзалтын танхимд Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооны хурал болно. Уг хуралдаанаар Үндэсний хорооноос санаачлан, дэмжлэг үзүүлэн хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн хэрэгжилтийн явц, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гарганаХэлэлцэх асуудал: 1 Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийгдэж буй төслүүдийн ажлын явц, танилцуулга.
Хэлэлцэх асуудал: 2 Улсын Их Хурлын 2011 оны 11 тоот тогтоолд заасан “Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын өрхүүдэд цахилгаан эрчим хүчний урамшуулал олгох” журам, тогтоолын хэрэгжилтийн талаар
Хэлэлцэх асуудал: 3 Агаарын бохирдлын үзүүлэлтүүд нь хүлцэх дээд хэмжээнээс хэтэрсэн 8 аймагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын тухай.



















































