Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт иргэний эрүүл мэндийн даатгалыг шинэчлэх талаар тусгагдсан зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор Эрүүл мэндийн даатгалын хуулийг шинэчлэн найруулсан билээ. Тэгвэл өнөөдөр 16 цагаас МҮОНТ-ээр Эрүүл мэндийн даатгалын хуулийн шинэчлэн найруулсан төслийг шууд хэлэлцэхээр болсон байна.
Эрүүл мэндийн даатгалын хөгжлийн урт хугацааны стратегийн баримт бичиг, санхүү, холбогдох хууль тогтоомжийн төсөлд тусган хэрэгжүүлэх арга хэмжээ авч ажиллахыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд Н.Удвал нарт тус тус үүрэг болгосон юм.
Д.Идэр




















































Сэтгэгдэл (1)