“Лантуун дохио” ТББ Хүний наймааны эсрэг залуусын үндэсний хөдөлгөөнийг
зарлажээ.

“Лантуун дохио” ТББ Хүний наймааны эсрэг залуусын үндэсний хөдөлгөөнийг
зарлажээ. Хөдөлгөөний нээлт энэ сарын 5-нд “Art house” төвд болно. Хүний наймаа,
хүчирхийллийн талаарх бодит мэдээллийг иргэдэд хүргэх, сэрэмжлүүлэх нь
энэ хөдөлгөөний гол зорилго аж.
“Лантуун дохио”, Хүчирхийллийн эсрэг үндэсний төв, Хүйсийн тэгш эрхийн
үндэсний төв, Хүний эрх хөгжлийн төв зэрэг төрийн бус долоон байгууллага
хамтран хүний наймаа, хүчирхийллийг таслан зогсоох дорвитой арга хэмжээ
авахыг Засгийн газраас шаардах юм байна.