
АНУ-д хууль бусаар очсон Тиранозаурус Батаар үлэг гүрвэлийг хүлээж авах Монголын албаны хүмүүс Нью-Иорк хотод очжээ. Ирэх мягмар гарагт буюу 5-р сарын 7-ны өдөр АНУ-ын тал манай төлөөлөгчдөд уг олдворыг албан ёсоор хүлээлгэж өгөх юм. Энэ түүхэн үйл явдлыг "Ийгл", "25-р суваг", "UBS" телевиз, "Үндэсний шуудан", "Ардчилал" сонин зэрэг хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжлах юм.
Тиранозаурус Батаарыг хүлээн авах багийнхан Монголын НҮБ дэх төлөөлөгчийн газарт эхний уулзалтаа хийж ажлаа хуваарилалж, эд хөрөнгө шилжүүлэх гэрээнд гарын үсэг зурсан байна.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (1)