зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Эцэг, эхчүүд сургууль дээр ирэхдээ хамгийн гоё хувцсаа өмсдөг болжээ

2013-5-05
0
ЖИРГЭХ

    zasav0503bs-middleХайлаастын 72-р дунд сургууль  Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх зорилтын хүрээнд хийгдэж буй "Авьяас", "Ном" хөтөлбөрийнхөө тайланг  эцэг, эх хамт олондоо тайлагналаа.Тус сургуульд  1800 орчим хүүхэд суралцдагаас 60 хувь нь ямар нэгэн дугуйлан секц, клубт хамрагдаж авьяас, чадвараа нээж чадсан байна.

Тус сургууль  хүүхдийн авьяас, чадварыг  хөгжүүлэх чиглэлээр 2010 оноос  "Зөв идээдүй, зөв  хүүхдийг хөгжүүлэхийн төлөө" гэсэн  уриатай ажиллаж эхэлжээ.  Өдгөө спорт, урлаг,  уран зураг, хайчилбар, шүрэн урлал, эсгий урлал, хэл зүй, уран уншлага, үсчин, гоо сайхны нийт 29 төрлийн дугуйлан үйл ажиллагаа явуулж байна. Дугуйлан секц, "Хүүхэд хөгжлийн клуб"-ууд, өөрөө удирдах байгууллагыг    хүүхдүүд өөрсдөө удирдан хөтлөдөг  аж.

Найз нөхдийнхөө дунд болон  эцэг эхдээ ч  өөрийгөө илэрхийлж  чаддаггүй, өөртөө итгэлгүй болчихсон бүрэг ичимхий хүүхдүүд  клубын үйл ажиллагаанд хамрагдснаар  эрс өөрчлөгдөж, өөрийгөө илэрхийлэх бүрэн чадвар эзэмшихийн хэрээр хичээл сурлагадаа сайжирч, хамт олондоо хүндлэгдэж эхэлдэг тухай хүүхдүүд ярьж байлаа. Ер нь аливаа дугуйлан, клубтэй  чаддаггүй хүүхдүүдээ дэмжиж  хамруулдаг юм  байна.

Спортын бүх төрлийн тэмцээн уралдаан зохион байгуулдаг бөгөөд  ялангуяа хөл бөмбөгт нийтээрээ хорхойсон хичээллэдэг байна. Хөл бөмбөгийн  улсын хэмжээнд өрсөлдөх чадвартай охид, хөвгүүдийн шигшээ баг бүрдүүлж чадсан нь тус сургуулийн нэг бахархал. Мөн  үндэсний бөхийн дэвжээтэй бөгөөд тус сургуулийн 11-р ангийн сурагч өнгөрсөн зун сумын заан цол хүртэж байсан гэнэ.  

Сургуулийн захирал Ц.Өлзийжаргал  Эко клубын  хүүхдүүдтэй хамтраад  сургуулийн гадна  орчноо тохижуулж  мод зүлэг тарьжээ. Тэдний тарьсан мод, зүлэг нь зун, намрын улиралд  бяцхан "Баян бүрд"-ийг санагдуулам сайхан орчныг гэр хороололд бүрдүүлж чаддаг нь сурагчид төдийгүй эцэг эхчүүдийн талархлыг хүлээдэг байна. Ц.Өлзийжаргал  захирал шаардлага өндөртэй ажил хэрэгч эмэгтэй. Тэрбээр "Би үггүй хүмүүжлийн тухай багш ажилчид, сурагчдадаа их ярьдаг хүн.

Багш нараа зоосны нүхээр битгий хараарай эцсийн эцэст таны хийсэн хөдөлмөр улсад үнэлэгдэж, өөрт чинь  хүндлэл ирдэг гэдгийг хэлдэг. Мөн  хүүхдүүдийнхээ санасан сэдсэн ажил бүхнийг дэмжиж ажил хэрэг болгохыг хичээдэг. Ер нь бол гэр  хорооллын хүүхдүүд тэсвэр хатуужилтай, тэднийг авьяасыг нь нээх замаар хөгжүүлж,  хүмүүжүүлэх бүрэн боломжтой. Сахилгагүй, хичээлдээ жаахан тааруу хүүхдийг нүдэн дээр нь өөрчлөгдөхийг харсан эцэг, эх ч давхар хүмүүждэг. Сургуулиас зохион байгуулсан үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог болсон.

Шинэчлэлийн засгийн газраас Хүүхэд бүрийг хөгжүүлэх "Авьяас",  "Ном", "Багшийн хөгжил" хөтөлбөрүүд бол яг багш бидний хүсэн хүлээж байсан зүйл. Төр засгийн бодлого яг л зөв юм руугаа орлоо гэж миний хувьд  боддог. Хойч  ирээдүй болсон хүүхдүүдээ зөв хүмүүжилтэй, зөв үг хэллэгтэй хүн болгочих  юм бол  улс орон  аяндаа л хөгжинө. Өөрөөр хэлбэл,  ямар ч нийгэмд өөрийгөө аваад  явчихдаг, тухайн нийгэмдээ  зохицоод амьдрах чадвартай тийм л хүн байх юм бол хөгжил аяндаа ирнэ.  Манай эцэг, эхчүүд хүүхдэдээ хандах хандлага нэлээд өөрчлөгдсөн.

Сурлага,  хүмүүжил хоёр чинь  еэвэнгийн хоёр тал гэдгийг манай эцэг эх ойлгож эхэлж байгаад баяртай байна" гэсэн юм. Ц.Өлзийжаргал захирал хүүхдээ хоцрогдолгүй сургах, сургуулиа тохь тухтай,  ногоон орчин болгох талаар олон ажил хийж  энэ нь ч үр дүнгээ өгчээ. Үүнээс гадна  эцэг, эхчүүдэд "Сургууль бол эрхэм газар.

Энд орж ирэхдээ архи үнэртүүлэхгүй,  хамгийн гоё хувцасаа өмсч ир" гэсэн хатуу шаардлага тавьдаг бөгөөд өдгөө энэ шаардлагыг эцэг, эх  ч яг таг мөрддөг болсон байна. Гэр хороололд баянбүрд цогцлоосон, эмх, журамтай, эрдэм боловсролтой монгол хүүхдүүдийг бэлдэж  буй энэ сургуулиас олон сургууль үлгэр жишээ авах биз ээ.

www.meds.gov.mn
0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • voyuna (103.10.22.37)
    yostoi saihan,zuv uils ulam ulam delgereh boltugai
    2013 оны 05 сарын 06 | Хариулах
  • Зочин (219.165.64.201)
    Manai Mongol hogjinoo!
    2013 оны 05 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    6 цаг 6 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    6 цаг 16 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    6 цаг 55 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    7 цаг 7 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    7 цаг 22 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    7 цаг 30 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    7 цаг 58 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • “САУСГОБИ СЭНДС” компани агаарын бохирдлыг бууруулах ажилд нэгдэж, санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 16 цаг 49 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК