Шар хантаазтануудаа орон сууцжуулахад дэмжлэг үзүүлнэ

Өнгөрсөн Баасан гаригт Монголын хүүхдийн ордонд “Хоггүй гудамж, хоггүй хороо” уулзалт зөвлөгөөн болж зөвлөгөөнд нийслэлийн ТҮК-ийн гудамж, талбайн үйлчлэгч нар болон Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч .Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Б.Бадрал нар оролцлоо. Монгол Улсын нийт хүн амын талаас илүү хувь нь оршин суудаг нийслэл хотыг өнгөтэй, цэвэр цэмцгэр байлгах үүргийг ТҮК-ийн гудамж, талбайн үйлчлэгч нар хүлээдэг. ТҮК-ийн гудамж, талбайн үйлчилэгчид буюу бидний нэрлэж заншсанаар “шар хантаазтанууд” хотын хэмжээнд нийтийн эзэмшлийн 5646м2 талбайг бүхэлд нь хариуцан цэвэрлэдэг байна. Уулзалт зөвлөгөөний үеэр нийслэлийн Засаг дарга, нийслэлийн удирдлагууд төрийн үйлчилгээний албан хаагчид тэр дундаа нийслэл хотын хамгийн хүнд бэрх ажлыг хийж гүйцэтгэж байгаа “шар хантанаазтангуудынхаа” нийгмийн асуудлалд илүү анхааран ажиллах бодлого баримталж байгаагаа дуулгасан юм. Тэрээр, “Шар хантаазтангууд”-ынхаа нийгмийн нөхцөл байдлыг сайжруулахын тулд бид орон сууцжуулах хөтөлбөрт хамруулж дэмжлэг үзүүлэх ажлыг эхлүүлэхээр зорьж байна. Энэ ажил удахгүй бодит биелэллээ олно гэдэгт найдаж байна гэлээ.
Мөн “Хоггүй гудамж, хоггүй хороо” болзолт уралдааныг нийслэлийн ТҮК-ийн дунд зарлаж энэхүү уралдаанд шалгарсан баг хамт олныг мөнгөн шагналаар урамшуулахаар болсоноо хэлсэн юм.
Хоггүй гудамж, хоггүй хороо болзолт уралдаан нь нийслэлийн гудамж зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээг сайжруулах, байгууллага аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг идэвхжүүлж, ажлын шинэ арга барил бүхий санал санаачилгыг дэмжихэхд маш чухал ач холбогдолтой гэдгийг зохион байгуулагчид онцлон хэлсэн юм. Түүнчлэн Улаанбаатар хотод болж өнгөрсөн Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн сайд нарын VII бага хурлын үеэр нийслэлд хийгдсэн цэвэрлэгээ болон тохижилтын ажилд иргэд олон нийтийн сэтгэгдэл их өндөр байсан. Энэ бүх тохижилт цэвэрлэгээний ажил зөвхөн хуралтай холбоотой бус цаашид ч ийм жишгээр үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэй гэдгийг “Шар хантаазтангууд”-даа уриаллаа гэж
Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.