
Ерөнхий боловсролын сургуульд элсэн орох зургаан настнуудын бүртгэл эхлээд байна. Сургуульд шинээр элсэн орох сурагчдын бүртгэл энэ сарын 1-15-нийг хүртэлх хугацаанд болно. Ингэхдээ төрийн болоод төрийн бус сургуулиудын бүртгэлийг нэгэн зэрэг хийж байгаа аж. Жилээс жилд сургуулиудын анги дүүргэлтийн асуудал хүндрэлтэй байдаг. Тухайлбал, хотын төвийн найман сургуулиудад нэг ангид 50 хүртэлх хүүхэд сурч байна. Тиймээс анги дүүргэлтийг тодорхой хэмжээгээр барих, буулгах үүднээс тойргийнхоо хүүхдүүдийг л тухайн сургуулиуд нь бүртгэдэг болох юм байна.
Т.Хулан